И баримтаас мөнгө хожиж үзээгүй хүний цөхөрсөн үг

barimtӨчигдөр И баримтаас нэг хүн 500 сая төгрөг хожчихлоо. Та юу хожсон бэ? Би лав юу ч хожсонгүй. Үнэхээр урамгүй юм. Ядаж 20 мянган төгрөг ч болтугай хожчихсон бол И баримтыг магтаж бичмээр л байх юм. Гэтэл бүтэн хоёр жил горьдлоо. Заримдаа И баримтаас болоод хийморь сүлд дороотойд ч байх шиг. Ямар маань уншуулсан хүн 500 саяыг хожоод байна вэ ч гэж бодогдох шиг. Сарандаваа эгч дээр очиж хэтэвчээрээ далласан хүмүүсээс И баримтын азтан болсон хүн байна уу. Дандаа л татварын газрын сүлжээний ажилчид болон тэдний гэр бүлийнхэн хожоод байгаа юм биш бэ. Энэ бүх эргэлзээг арилгахын тулд наад хонжвороосоо надад 20 мянган төгрөг ч болов тааруулаад өгчих л дөө. Ганцхан би ч биш олон хүмүүс эргэлзэж байна. Эргэлзээг арилгаад өгөөч.

И баримтаас мөнгө хожиж үзээгүй хүний цөхөрсөн үг

Шархүү

undesten.mn


URL:

Нэр: zochin Огноо: 24 October 2017

ger buliin 1 hynee tend ajild oruulbal garstaa gui hojino humuusee

Сэтгэгдэл бичих