Элэг нэгт монгол түмэндээ эргэн төрөх болтугай

12276

Отгонтэнгэр хайрхан ууланд авиралт хийгээд бууж явсан уулчдаас 17 нь золгүй ослоор амь насаа алдаж ар гэр, аав ээж, хань ижил, үр хүүхдүүдэд нь нөхөж баршгүй хүнд гарз учирсанд гүн эмгэнэл илэрхийлье.

Ослоор сураггүй болсон хүмүүсээс эсэн мэнд гарч ирэхийг Та бүхний нэгэн адил хүсэн хүлээж байсан боловч ийнхүү горьдлого тасарсанд гүнээ харамсан гашуудаж байна.

Уулын аялал, авиралт тэр дундаа өндөр уулын авиралтыг зохион байгуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, сайн дурын холбоод, клубууд гарч болох эрсдэлийг сайтар тооцож, аюулгүй байдлыг хангах, хариуцлагаа өндөржүүлэхэд анхаарал хандуулах ёстойг энэхүү харамсалтай осол бидэнд сургамж болгон үлдээлээ.

Ид хийж бүтээх насандаа өндөрт, бүр өндөрт тэмүүлж, хүсэл мөрөөдлийнхөө оргилд хүрэхийн төлөө хичээн зүтгэсэн эдгээр залуус маань өөрсдийгөө ялан дийлж, хүсэл тэмүүллийнхээ оргилд хүрсэндээ бахдалтай байсан гэдэгт итгэлтэй байна.

Тэнгэрийн орноо амар амгалан дэвшиж, эх цэнхэр дэлхийдээ, элэг нэгт монгол түмэндээ эргэн төрөх болтугай.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд
Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.