“Шадар сайд шиг хэрэггүй хүн БАЙСАНГҮЙ”

8c9e4f6ef7801abbf46d5028d62c6841b8d52dbfЭнэ сарын 21-нд Отгонтэнгэр хайрханд авиралт хийхээр зорьсон 27 уулчны 17 нь харамсалтайгаар амиа алдсан билээ.

Өчигдөр ОБЕГ-ын аврах баг 17 дахь хүний цогцосыг олснгоор эрлийн ажиллагааг зогсоосон юм. Мөн амьд гарсан арван хүнийг нийслэл хотод авчирч сэтгэлзүйн эмчилгээ хийж байгаа юм.

Энэхүү эмгэнэлт үйл явдал болсны маргааш буюу 22-нд эрлийн баг долоо дахь хүний цогцосыг олсон хэмээн хэвлэл мэдээллээр цацсаны дараа Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга н.Бадрал нараар ахлуулсан баг Завхан аймгийн зорьсон тухай бид өмнө нь мэдээлж байсан.

Тэгвэл Шадар сайд Ө.Энхтүвшин 22-ны ням гаригт ослын газарт очиж, нисдэг тэргээр Отгонтэнгэр хайрханыг тойрч эргэлдээд орой нь Отгон сумын төв рүү буцаж тус сумын Тамгын газрын бэлтгэсэн гэрт хоногложээ. Өглөө нь нисдэг тэргээр авахуулж ослын газарт очиж эрлийн багийнханд багагүй хүндрэл учруулсан байна. Түүний байрлах байр, идэх хоолыг бэлдэх гэж нэлээн асуудал болсон бөгөөд тав тухыг нь алдуулахгүйг хичээсэн Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан нарын дарга нар аврах ажиллагаанаас нэг их дутахгүй хөдөлмөрлөсөн сурагтай хэмээн “Өдрийн сонин” сурвалжлагадаа тэмдэглэжээ.

Эрлийн багт амь өрсөн ажилласан аврагчдын зарим нь “Шадар сайдаас хэрэггүй хүн алга. Бидэнд урмын ганц ч үг хэлсэнгүй. Дарга нартай гар барьж нэмэр болохоосоо нэрмээс болоод буцлаа” хэмээн ярьж байжээ.

ОБЕГ-ынхан амь насаа алдсан 17 уулчны цогцсыг эрж хайх хүнд нөхцөлд ажиллаж байхад Шадар сайдын ямба хэрээс хэтэрсэн нь эндээс харагдаж байна. Баяр ёслолд оролцохоор очсон биш, Отгон сумын эрх барих дарга нар ч бас анхаарууштай л юм.

Б.Энх

www.serelt.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.