С.Батболд Нийслэлийн МАН-ын даргаар сонгогдлоо

12315

Нийслэлийн МАН-ын хороо өчигдөр шинэ даргаа сонгожээ.

Тодруулбал Нийслэлийн МАН-ын хорооны дарга  Ц.Сандуй  НИТХ дарга болон намын даргын ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ МАН ын удирдах зөвлөлд хүргүүлээд байсан юм. Тиймээс Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид өчигдөр хуралдаж, Ц.Сандуйг үүрэгт ажлаас нь чөлөөлж,  Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч  С.Батболдыг Нийслэлийн МАН-ын даргаар сонгосон байна.


URL:

Сэтгэгдэл бичих