Чемодан дүүрэн алт олжээ

150907919159f2b897e4e55Их Британид нэгэн тэтгэврийн хөгшин байшингаас гадна их хэмжээний алт өвлөж авсан байна. Ойрын хамаатнаасаа байшин өвлөж авсан эмэгтэй дуудлага худалдаа явуулагчийг хөлслөөд хэрэггүй хуучин тавилгаасаа ангижрахыг хүссэн аж.

Дуудлага худалдааны ажилтан байшинг нь үзэж яваад 40 гаруй килограмм жинтэй чемоданыг олжээ. Түүнийг онгойлгоод мань хүн цочролд орсон гэнэ шүү. Цүнхэнд нэг килограмм жинтэй 17 алтан гулдмай битүү чихсэн, алт болон мөнгөн зооснууд дүүрэн байсан аж.

Талийгаач хамаатан нь удаан хугацаанд алт, мөнгөнд хамаг мөнгөө хөрөнгө оруулж байсан гэдгийг тэтгэврийн хөгшин өгүүлжээ. Энэ их эрдэнэсийг тоолж, үнэлэхэд дуудлага худалдааны газрынхан бүтэн өдрийг зарцуулсан гэнэ шүү.

Олон арван жилийн хугацаанд зооснуудын үнэлгээ дор хаяж дөрөв дахин нэмэгдсэн бөгөөд 35 мянган фунт стерлингээр үнэлэгдсэн байна.

Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Нэр: ыыыы Огноо: 28 October 2017

35han myanga uu

Сэтгэгдэл бичих