Монголд өдөрт 10 гэр бүл салж байна

150950420459f934cce6d49Гэрлэлт түүнтэй харьцах цуцлалтын тоо жил ирэх тусам нэмэгдэх боллоо. Монгол Улсын хэмжээнд тухайн тоо баримтаар өдөрт 10 гэр бүл гэрлэлтээ цуцлуулж, 40 хос гэрлэлтээ бүртгүүлдэг. Гэрлэлтээ бүртгүүлж буй нас 20-29 насныхан 72 хувийг эзэлж байна.Цуцлалтын тоо энэ байдлаар үргэлжлэх бол өдөрт гэр бүлээ батлуулж буй 40 хосын 10 нь эрсдэлтэйг тоо баримт сануулж байна.

Гэр бүл цуцлалтын тоо жилээс жилд дунджаар 269-өөр нэмэгдэж байна. Гэр бүл салалтын шалтгааныг маш олон талаас тайлбарладаг. Хэт залуудаа гэрлэх нь салах магадлалтай ч гэж үздэг.

ГЭР БҮЛ САЛАЛТЫН НИЙТЛЭГ ШАЛТГААНУУД

  • Соёлын ялгаа, Харь орны хүнтэй гэрлэсэн, Мөн хоёр өөр гэр бүлийн соёлын мөргөлдөөн.
  • Гэр бүлийн гишүүд хариуцлагаа бүрэн ухамсарлаагүй
  • Гэрлэх хүнээ сайн таньж мэдээгүй
  • Санхүүгийн хомсдол, цалин орлого, амьдралын баталгаа
  • Шилжилт хөдөлгөөн
  • Архидалт, муу зуршил
  • Гэр бүлээс гадуурх харилцаа, Хууралт.
  • Хэрүүл маргаан, Үл ойлголцол.
  • Хүчирхийлэл, Дарамт шахалт

ТАЛ ГЭР БҮЛИЙН НӨЛӨӨЛӨЛ ХҮҮХДЭД

Гэр бүл салалтын сөрөг нөлөөлөл нь хүүхдэд тусдаг нь хамгийн харамсалтай.Тухайлбал салж буй гэр бүлийн хүүхдийн нас сэтгэл зүйн онцлогоос шалтгаалан сөрөг үйл явц ажиглагддаг. Энэ нь бага дунд, ахлах ангийн хүүхдүүд дээр илүү хүндээр тусдаг. Хүүхэд ээж аавынхаа аль нэгийг сонгох болдог, эсвэл дунд нь хаягддаг, мөн гэр бүл салалтын шалтгааныг өөртөөгөө холбон ойлгож гутралд ордог гэх мэт асуудлууд бий.

САЛАЛТААС ҮҮДЭХ ХОХИРОЛ

  • Хүүхдийн эрүүл мэнд, харилцаа зан үйлд өөрчлөлт эмзэглэл үүсэх, хүүхэд өөртөө итгэлгүй байдалтай өсөх,
  • Эдийн засгийн хувьд хүүхэдтэй болон хүүхэдгүй гэр бүлд хөрөнгө хуваах хуваарилах, эзэмших эрх гэх мэт зүйлтэй нүүр тулгардаг энэ нь тухайн салж буй хосууд нэг хэсэгтээ хөрөнгө мөнгөний хуваалтаас болж таагүй харилцаа үүсгэх болдог,
  • Хүүхэд хариуцах эцэг эхийн аль нэг нь хэт их ачааллыг хүлээдэг,
  • Ачаалал стрессээс үүдэлтэйгээр хүүхэдтэй зүй бус харьцах,
  • Өсвөр насны хүүхдүүдийн хувьд салалтаас үүдэлтэйгээр эцэг эхийн голд хаягдаж хараа хяналтгүй буруу зан үйлд автах магадлалтай байдаг,
  • Тогтвортой бэлгийн амьдралгүй болох. Үүнээс үүдэлтэй өвчлөл, тохиолдлын бэлгийн харилцаа гэх мэт хүчин зүйлтэй тулгарах,
  • Гэмт хэрэг гарах магадлалтай. Салагч хосуудын хувьд өс хонзонгийн сэдэл үүсэх магадлалтай,
  • Сэтгэл гутрал, хямралтай нүүр тулгарах гэх мэт.

ГЭРЛЭЛТ, ЦУЦЛАЛТЫН ШАЛТГААН БА ГЭРЛЭЛТИЙН НАС

Гэр бүл салалтын 2006-2009 оны тоог сонгуулийн амлалт, нийгмийн халамжуудтай холбон тайлбарладаг. Энэ нь бодитой байж болох юм. 2014-2015 оны гэрлэлтийн насжилтыг харвал 18-19 насны 770, 20-24 насныхан хамгийн их буюу 11,700 хол давжээ. 2014 онд нэгэн залуучуудын байгууллагаас хийгдсэн гэрлэх насны талаар бичил судалгааны үр дүнд залуус гэрлэхэд хамгийн тохиромжтой насыг 25-28 гэж үзжээ.

Залуус өмнө нь судалгаанд гэрлэх насыг 20-25 гэж байсан бол 25-28 насыг илүү тохиромжтой гэж үзсэн байна. Мэдээж гэрлэлтийн нас бусад хөгжингүй орнууд тухайлбал баруунд 30-аас дээш мөн 35-40 насанд гэрлэхэд тохиромжтой тухайн гэрлэгч хосууд өөрсдийн гэсэн ажил мэргэжилтэй, түүнчлэн тодорхой байр суурь эзэлж байж гэр бүл төлөвлөлт хийдэг хэмээсэн байна. 20-24 насны гэрлэлтийн бат бөх эсэх нь гэр бүл цуцлалтын тоотой уялдуулбал жил ирэх тусам нэмэгдэж байна.

ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ ШИНЭЧЛЭГДЭХ ЁСТОЙ

Өнгөрөгч онд гэр бүлийн тухай хууль шинэчилсэн найруулга батлагдсан боловч буцаагдаж хүчингүй болсон. Энэхүү шинэчилсэн найруулгад гэр бүлийн гишүүн бүрийн хариуцлагыг нэмэгдүүлснээс гадна хүүхдийн эрх, гэр бүлд эзлэх байр суурь, ургийн бичиг, хүүхдийн тэтгэмж, хөрөнгө хуваах гэх мэт эдийн  засгийн асуудлыг нарийн зааж тусгасан.

Хуулийн хариуцлагаас гадна ёс зүйн хариуцлагыг тусгасан. Энэхүү хууль нь салалтаас үүдэлтэй хохирч буй хүүхдүүд, өрх толгойлсон эхчүүдэд тэтгэмжийн асуудлыг гэрээгээр шийдэх тухайн тэтгэмжээ графикийн дагуу өгөөгүй бол албадан гаргуулах гэх мэт заалтуудыг тусгасан. Гэр бүлийг бат бэх байхын тулд хууль эрхзүйн орчин ялангуяа эдийн болон эдийн бус хариуцлага, гэр бүлийн гишүүн бүрт мөрдөх акт байх нь зайлшгүй болоод байна.

Гэр бүл салалтыг бууруулахад чиглэгдсэн бодлого үгүйлэгдэж байна гэж ярьдаг гэвч салалтыг багасгах бодлого боловсруулна гэдэг нь нэг талдаа их өрөөсгөл ямар нэг хуулийн хатуу чанд зохицуулалтаар хүчирхийлэл, хүн ёсны бус зүйлийг зохицуулж болдог бол салалт гэдгийг зохицуулна багасгана гэдэг асуудал.

Салалтыг багасгая гэвэл бид хамгийн суурь үеэс нь анхаарч гэр бүлийн төлөвлөлт, сэтгэлийн боловсролыг нас насны иргэдэд шатлалтай системээр хүргэх хэрэгтэй байна.

Мөн заавал саарал хар зүйлээр анхааруулж сэрэмжлүүлэх бус гэр бүлийн үнэ цэнэ, гэрэл гэгээтэй талаас нь ойлгуулах нийгмийн үлгэр дуурайлал үгүйлэгдэж байна.


URL:

Нэр: zochin Огноо: 1 November 2017

ene huuliih orosgol bolson mongolemegteichuud unendee neg omsson hubtsastaigaa aild orj irched suuld salahdaa harin nohor omsson hubtsastaigaa uldeg, getel busadornd yalanguai suurshmal soeltoi orond hezee ch tiim baidaggui adilhan ajilaj baij bi bolgoson bol adil hubaan herbe gerte baisan bol chamd yu ch ogoohgui gesen zarchmaar shiddeg tiim ch bolhoor emegteichuud gerte albatai yum shig huuhed gargad suudagui yagad gebel huuhedin togoor horongo habaadagui bolhoor ajil hiideg tiim bolhoor mongol emegteichudiig bas ajil hiilgeh heregtei shuu gemer bna

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.