Сэлэнгэ аймгийн Замын цагдаагийн тасгаас сэрэмжлүүлж байна

150958587259fa73d01a919Дархан-Сэлэнгэ чиглэлийн авто зам дээр цас орсны улмаас өдөртөө зам давааны гадаргуу дахь цас хайлж, шөнөдөө мөстөх, хальтиргаа гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгаа тул Аймгийн төвөөс Дархан-Уул аймгийн чиглэлд явж байгаа тээврийн хэрэгслийн жолооч нарт “Санамж”, “Зөвлөмж”-ийг хүргэн, өвлийн дугуйгүй зуны дугуйтай тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглон ажиллаж байна.

Иймд жолооч та бүхэн орон нутгийн замд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын нөхцөл, үзэгдэх орчинг зөв тооцоолж тохирох хурдыг сонгож, анхаарал болгоомжтой зорчихыг Сэлэнгэ аймгийн замын цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна.


URL:

Сэтгэгдэл бичих