НҮБ Хойд Солонгосыг цөмийн цохилт хийх чадваргүй гэв

1509589675_1505534112“Хойд Солонгос Америкын нутаг дэвсгэрт хүрэх чадвартай цөмийн цэнэгтэй пуужин эзэмшиж байгаа гэсэн баримт байхгүй” гэж НҮБ-ын Ерөнхий ассамблейн төлөөлөгч хэлсэн байна. Мөн “Ийм пуужин байхгүй байлаа гээд бусад улс орныг Хойд Солонгос руу довтолж болно гэсэн үг биш юм. Үнэндээ Хойд Солонгос руу довтлохгүй байх нэг үндэслэл байна. Тэр нь тус улсыг Хятад болон Орос тойрон хүрээлдэг. Тиймээс тэдгээр улсууд тийм зүйлийг хүсэхгүй нь мэдээж. Гэхдээ ийм байлаа гээд Хойд Солонгос өөрийн цөмийн пуужингийн программаа хөгжүүлээсэй гэж хүсэхгүй байна” гэжээ.

Өмнө нь Пентагоны тэргүүн Жеймс Мэттис Хойд Солонгосын зүгээс баллистик пуужингийн туршилт хийсны дараа “Пхеньян үй олноор хөнөөх ямар ч зэвсэг ашиглах гэсэн бай АНУ түүнийг нь таслан зогсоосоор байх болно” гэж мэдэгдэж байсан юм.

Пхеньян, Вашингтоны сөргөлдөөн Өмнөд Солонгос АНУ хоёрын цэргийн хээрийн бэлтгэл сургуулилт хийсний дараа хурцадсан юм. Гаум дахь АНУ-ын цэргийн баазад заналхийснээр асуудал эхэлсэн гэж хэлж болно.

Дэлхийн улсууд энэхүү дайсагналаа зогсоохыг хүсч байгаа. Тухайлбал Орос болон Хятадын зүгээс Хойд Солонгосыг цөмийн туршилт хийж, пуужин харвахаа зогсоохыг шаардсан. Үүний хариуд АНУ-ыг цэргийн бэлтгэл сургуулилтаа Хойд Солонгосын нутаг дэвсгэрт хийхээ болих хэрэгтэй гэсэн юм. Гэвч Вашингтон уг асуудалд дорвитой хариулт өгөхгүй байгаа аж.

Ц.Пүүжээ
Undesten.mn

URL:

Сэтгэгдэл бичих