О.Баасанхүү 52 тэрбум төгрөгийг өндөр настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олго гэв

12708

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Е/12 тоот зарлигаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан байна.
Энэхүү хоригийг авч үзвэл улсын төсвөөс 52 тэрбум төгрөгийг гаргаж, төрийн албан хаагчдад 300 000 төгрөгийн нэг удаагийн цалингийн тэтгэмж олгох нь буруу гэж үзэн хориг тавьжээ.
Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 108 мянга орчим иргэн, өндөр настай 170 мянга орчим ахмадууд байдаг бөгөөд тэдний ихэнх нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой байгаа билээ. Ялангуяа ахмадууд сард 150 000-250 000 төгрөгийн тэтгэвэр тэтгэмж авч байна.

12709
Төрийн албан хаагчид, эмч, багш нарын цалинг нэмэгдүүлснээр бараа материалын үнэ өсөх, тэтгэвэр тэтгэмжээр амьдарч байгаа өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлөх тул 300 000 төгрөгийн цалингийн тэтгэмжийг төрийн албан хаагчдад бус өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох нь зүйтэй гэсэн саналыг УИХ-ын гишүүн О.Баасанхүү Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүллээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.