Д.Гантулга: Би сэтгүүлчдийн асуусан асуултад хариулсан

12715

УИХ-ын гишүүн Д.Гантулга Төрийн ордонд хувийн асуудлаар мэдээлэл хийсэн нь ёс зүйд нийцэхгүй хэмээн УИХ-ын Ёс зүйн дэд хороонд  “Веритас партнерс” хуулийн фирм хандсан билээ. Тэгвэл энэ гомдлын дагуу УИХ-ын Ёс зүйн дэд хороо хуралдаж, УИХ-ын гишүүн Д.Гантулгаас өөрөөс нь тайлбар авах ёстой гэсэн шийдвэр гаргасан.

Харин УИХ-ын гишүүн Д.Гантулга Ёс зүйн дэд хороонд бичгээр тайлбар хүргүүлсэн байна. Тэрбээр тайлбартаа “УИХ-ын гишүүн Д.Гантулга миний бие Ёс зүйн дэд хороонд ирүүлсэн хүсэлттэй танилцаж, дараах тайлбарыг хүргүүлж байна. Тус хүсэлтэд 2017 оны долдугаар сарын 6-ны өдрийн хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад хариулсныг үндэслэл болгож намайг УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг зөрчсөн үйлдлүүд гаргасан мэтээр тайлбарлажээ.

2017 оны долдугаар сарын 6-ны өдөр УИХ-ын чуулганы танхимын үүдэнд тухай үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16 “Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй”, УИХ-ын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5.8, 5.11 дэх заалттай нийцүүлэн гишүүний хууль ёсны эрх ашиг сонирхол нэр төрийг хамгаалан сэтгүүлчдийн асуусан асуултад хариулсан болно. Энэ нь хуулиар хориглосон,  ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн үйл ажиллагаа биш юм” гэсэн тайлбарыг хүргүүлжээ.

Э. Сайнзаяа

http://time.mn/n/lLI


URL:

Нэр: Anonymous Огноо: 8 November 2017

нрхэм гишүүн гэх үг амнаас гарахад хүнд байсанч хүчээр гаргаж танд хэлхэд ниыгмийн харилцааг уламэлалт зан заншил ,её суртахуун ,хууль гэсэн 3 юмаар зохицуулагдаж байдаг ёс зүйг хуулчилдаггүй юмаа та хүчингийн хэрэшт нэр холбогдсогоороо ёс зүйн алдаа гаргасан үүнийхээ төлөө уучлалт гуйж хүчингийн хэрэг хийгээгүй гэхдээ ийм асуудалд нэр холбоглсон тул хуулийн байгуулагад шалгах боломжыг олгох үүднээс гүшүүнээс чөлөөж үгнэ үү гэээд гишүүнээсээ татгалзах байсан үүнийг чинь ёс зүй гээд байгаа юм шүүдээ

Нэр: Anonymous Огноо: 12 November 2017

Хучин хийхдээ айгаагуй байж асуугдахаасаа юунд айна. Их бага ч баас унэртэй. Дээр бичсэн хун ес зуй гэж юу вэ гэдгийг энгийнээр сайхан тайлбарлаж. Иргэний зориг гаргаад гишуунээсээ татгалзаач.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.