Н.Ганбадрал: Алга болсон охиныг хайхад БНХАУ-ын холбогдох байгууллагууд хамтарч ажиллаж байна

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн гуравдугаар ангийн сурагч, найман настай Д.Сэржмядаг охин ор сураггүй алга болоод зургаа хонож байгаа билээ. Найман настай охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

 

Энэ талаар Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Н.Ганбадрал “11 дүгээр сарын 02-нд алга болсон Д.Сэржмядаг охиныг эрэн сурвалжлахад ЦЕГ-ийн мөрдөн байцаах албаны хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газрын албан хаагчид, эрэн сурвалжлах алба, эрүүгийн цагдаагийн албаны холбогдох хэлтэс, Дорноговь аймгийн цагдаагийн газар, Замын-Үүдийн цагдаагийн хэлтсийн холбогдох ажилтнууд оролцсон ажлын хэсэг ажиллаж байна.

12716

Тухайн охиныг алга болсон гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллага аваад эхний өдөр 250 орчим албан хаагч шөнийн 04:30 цаг хүртэл ажилласан. Дараагийн өдөр нь хүн хүчээ нэмэгдүүлж 510 орчим хүн охиныг эрж хайхад ажилласан. Одоогоор илэрсэн үр дүнтэй мэдээ байхгүй. Ажлын хэсэг яг газар дээр нь байгаа. Улс орон даяар эрэн сурвалжлах ажиллагаа цаг минут тутамд тасралтгүй явагдаж байна.

 

БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орноос Замын-Үүдэд суугаа Консулын газарт Монголын талаас уг хэргийн талаар холбогдох албан тоотыг хүргүүлсэн.  Хятадын холбогдох байгууллагууд энэ хэрэгт хамтарч ажиллаж байгаа. 2017 оны байдлаар сураггүй болсон 70 орчим хүүхдийн 24 нь олдсон” гэдгийг онцоллоо.

 


URL:

Сэтгэгдэл бичих