Өмгөөлөгч Г.Батбаяр багш нарын “эсрэг ажилласан уу”

1510383052_bat“…Үе үе ажил хаяж байсан багш нар 516 мянган төгрөг аваад амаа таглуулчихлаа”, “…Ерөөсөө л багш нарын олон удаагийн ажил хаялт 500 мянган төгрөгийн өртөгтэй байж” гэх ийм л ойлголтыг зарим хүмүүс өгч байна.

            Уг нь нэг багш сар бүр дундажаар 1.6 сая төгрөгийн цалин авахын тулд тэмцэл хийж, ажил хаяж байна гэж ойлгосон. Гэтэл гурван сар гаруйн хугацаанд үргэлжилсэн багш нарын тэмцлийн үр дүн он дуусахаас өмнө гар дээрээ 500 мянган төгрөг нэмж авах л байлаа гэж  үү? Тэгвэл багш нарын тэмцлийн зорилго ийм байсан гэж ойлгогдохоор мэдээллийг Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хорооны  өмгөөлөгч гэх Г.Батбаяр өгч байна.

            Гэвч багш нарын тэмцлийн зорилго 500 мянган төгрөгийн нэг удаагийн урамшуулал биш байсан нь өнөөдөр тодорхой боллоо. Мөн тэдний тэмцэл ч дуусаагүй гэдгээ мэдэгдлээ. Тэд ирэх даваа гаригт дахин хугацаагүйгээр ажил хаяна, шаардлагаа тавина гэв. Өөрөөр хэлбэл төрөөс нэг удаа 500 мянган төгрөг аваад өнгөрөх бус ажиллаж буй хугацаандаа цалиндаа санаа зовохгүй байхыг л хүсч, тэмцэж байгаа. Гэтэл багш нарын тэмцлийн зорилго, үр дүнг нийгэм өөрөөр тайлбарлах хүсэл сонирхолтой хүмүүс тэдний дунд ажиллаж байна. Тийм хүмүүсийн нэг нь өмгөөлөгч Г.Батбаяр гэдгийг бид хийж буй мэдээллээс нь харж болохоор байна.

            “Батгана суусан газар баастай, бадарчин явсан газар балагтай” гэгчээр Г.Батбаяр холбогдсон асуудал бүртээ будлиан тарьж явах юм. Магадгүй багш нарын тэмцлийн зорилгыг буруугаар ярьж, тайлбарлаж будлиантуулах гэсэн оролдлого байна уу гэж хардахад хүргэж байна.

            Ийм зорилго, мэдээлэлтэй хүмүүс байгаа учраас УИХ багш нарыг үл тоож, тавьсан шаардлагаас нь зөрж, нэг удаа 500 мянган төгрөг өгөөд амыг нь таглах тухай олонхоороо бодож байгаа ч байж болох л юм. Тиймээс багш нар нэг зорилго дор нэгдэж, тэмцлээ илэрхийлэх хэрэгтэй. Шуудайлсан эвэр шиг хоорондоо хавиралдаад байвал төр төсвөөс хэдэн төгрөг хаяж өгчихөөд асуудлыг шийдсэн гээд мэдэгдэл гаргачихна. Өнөөдөр хэвлэлийн хурал хийсэн Монголын ШУ-ны үйлдвэрчний эвлэлийн холбооны мэдээлснээр бол Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороо нь Засгийнгазрын 3 талт хэлэлцээрт ороогүй бөгөөд, цалин нэмэгдүүлэх асуудалд сайн дураараа оролцож байга ахэсэг бүлэг хүмүүс  юм байна гэж ойлгогдохоорб айна. Тэдний эрхийг өмгөөлөгч Г.Батбаяр гэгч илэрхийлэхдээ бүх багш нарын нэрийн өмнөөс дуугарч байгаа мэтээр хандан хэлж, хэвлэлийн хурал хийсэн нь худлаа болох нь өдгөө нэгэнт тодорхой харагдлаа. Магадгүй тэд  бүх багш нарыг төлөөлж байгаа мэтээр яриахдаа үүний цаана нь багш нарын ажил хаялтын асуудлаар хувийн ашиг хонжоо хөөх, нэр алдараа өсгөх гэсэн зорилго агуулсан юм биш биз гэж хардахад хүргэж байна.

Өмгөөлөгч Г.Батбаярын тухайд  хаана л олны анхаарал татсан асуудал байна, тэр болгонд оролцож явдаг нэгэн.  Тэгэхээр багш нарын тэмцэл Г.Батбаярын эрх ашигт нийцсэн учраас тэр оролцсон юм биш биз гэж ойлгоход хүрч байна. Учир нь тэрээр асуудлын  цаад мөн чанарыг ойлгоогүй, зөвхөн хуулийн хэдэн заалтын тухай хэвлэлийн хурал дээр ярьсан нь харагдах юм билээ.

Энэ асуудалд багш нар өөрсдөө тайлбар өгөх нь зүйтэй биз. Эс бөгөөс  тэдний дунд хувийн ашиг сонирхлоо тэргүүн зэрэгт  тавих дуртай зарим  хүмүүс хожиж, цаашлаад  шаардлага тавьж байгаа  багш нар дахин үг дугарч, тэмцэх эрхгүй болж мэдэх гээд байна.

Эх сурвалж: Өглөө.мн

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.