“Салаавч” Ц.Баярцогт шүүх хурлаас зугтав уу

13ioh588bgtp5pan62fcra9gluДүрэм зөрчснийх нь төлөө шаардлага тавьсан замын цагдаа руу салаавч гаргаж, гудамжинд танхайрсан Ц.Баярцогтыг өнөөдөр шүүх байсан ч зам хаагдсан гэдэг шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулж өгөхийг хүсчээ. Учир нь Ц.Баярцогт түүний өмгөөлөгч М.Баасанбат нар Сэлэнгэ аймгаас ирэх боломжгүй зам хаагдсан, машин эвдэрсэн хэмээн шүүх бүрэлдэхүүнд хандсан байна. Улмаар шүүх  хүсэлтийг нь хүлээн авч  шүүх хуралдааныг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 13:30 минут хүртэл хойшлуулжээ. Гэвч Авто тээврийн үндэсний төвөөс аль ч аймагт зам хаах шийдвэр гараагүй. Энэ долоо хоногт хаагдсан зам болон даваа гүвээ байхгүй гэлээ.

 


URL:

Нэр: zochinzochin Огноо: 13 November 2017

hudlaa say selengees irlee zam asyydalgui tsag hojih sanaatai bashir arga horiosoi

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.