У.Хүрэлсүхийн ажлаас нь халах дарга нарын жагсаалтын эхэнд Д.Баярсайхан байгаа юу?

 527-1510490695196265-14112016-1479093947-1872705881-Bayarsaikhan.D-nuur

У.Хүрэлсүх 2017 оны 10 сарын 4-нд Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдмогцоо л авилга хээл хахуультай тэмцэж, сахилга дэг журам тогтоож, шударга бус албан тушаалтнуудад хариуцлага тооцохоо мэдэгдэж байсан билээ.
Тодруулбал тэрээр Ерөнхий сайдаар томилогдмогцоо : “ Би сахилга дэг журмыг тогтоосон, авлига хээл хахуультай хатуу тэмцсэн, буруутанд хариуцлага тооцож чаддаг Ерөнхий сайд байх болно…Би ард түмнээ өмгөөлдөг, авлигачидтай хатуу тэмцдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна… Монгол Улсыг хуульгүй мэт авирлаж байгаа этгээдүүдэд хууль байгаа, төр байгаа, ард түмэн байгаа гэдгийг мэдрүүлэх болно. Би тэдэнтэй засаглахаас эхлээд заамдалцах хүртлээ тэмцэнэ, үзэж тарна…
…Газрын доорх байгалийн баялаг бол Монголын ард түмний өмч байх ёстой. Үндсэн хуулиндаа ч бид ингэж заасан. Энэ бол миний амьдралын философи. Энэ баялагаас Монголын ард түмэн бүгд хүртэх учиртай. Баялгийн хуваарилалтыг зөв, шударга болгохын төлөө би зүтгэнэ...” хэмээсэн юм.
Мөн 2017 оны 11 сарын 2-нд  болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүдийн томилох тухай Улсын Их Хурлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын 6 дахь дэд заалтад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үеэр ЗГХЭГ-ийн дарга асан, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатад хандан: “Монголын төрөөс хулгайлсан болгоныг чинь мэднэ. Авлига авч томилсон бүх хүнийг чинь хална аа.” гэсэн билээ. Үнэхээр ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх тодорхой албан тушаалтнуудад хариуцлага тооцох бололтой. Гэхдээ энэ бүхнийгээ 11 сарын 20-22-нд хуралдах МАН-ын ээлжит XXVIII  Их хурлын дараа хэрэгжүүлэх аж.  Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ажлаас нь халах дарга нарын жагсаалтын эхэнд Д.Баярсайхан байж магадгүй тухай зарим эх сурвалж өгүүлж байна. Д.Баярсайхан нь 2016 оны 9 сарын 19-нд “Төрийн банк”-ны Ерөнхий захирлаар томилогдсоноосоо хойш л хэл ам таталж, “хэвлэлийн сөрөг талын баатар” болж ирсэн нь нууц биш.
Төрийн банкны тухай цуврал хоёр нэвтрүүлэг

Иймээс ч МАН-ын лидерүүдийн дунд ч Д.Баярсайханг “Төрийн банк”-ны Ерөнхий Захирлаар цаашид үргэлжлүүлэн ажиллуулах нь нийгмийн хүлээлтийн эсрэг шийдэл болно гэсэн санаа яригджээ. 11 сарын 20-22-нд хуралдах МАН-ын ээлжит XXVIII  Их хурлын дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх зарим нэр бүхий хариуцлаггүй албан тушаалтнуудад хариуцлага тооцох гэнэ.
С.Гэрэл

sonin.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.