ТИЙМЭЭ БИ ОХИНЫХОО ХҮҮХДИЙГ ХҮНД ӨРГҮҮЛЧИХСЭН ЮМАА…

12823

Юуны өмнө үүнийг уншиж буй хүмүүсээс чин сэтгэлээсээ хүлцэл өчье. Энд ийм зүйл бичиж байгаадаа үнэхээр харамсаж байгаа ч яах учраа мэдэхээ байчихаад явж байгаа энэ үед хүүгээ хүнд өргүүлэх юмсан гэж бичсэн охины захидал түүнд хариу өгч зөвлөсөн хүмүүсийн хариуг уншаад ямар ч гэсэн бичээд үзье гэж бодлоо. Тиймээ би охиныхоо хүүхдийг хүнд өргүүлчихсэн юмаа. Охин маань дунд сургуулиа төгсөөгүй 18 хүрээгүй байхдаа жирэмсэн болчихсон, өөрөө ч аавгүй хүүхэд юм шүү дээ. Би огт мэдээгүй явж байтал томорчихсон байсан, мэдсэн ч байсан гэсэн үр хөндүүлж арай л чадахгүй байсан байх. Тэгээд бүр шоконд орж нэг хэсэг яваад яалт чгүй эмнэлэг энэ тэрээр нь явж хяналтад орууллаа. Би хэнтэй ч энэ тухай ярьж чадаагүй, харин тэгэхэд бүр хөдөө ажиллаж байсан ба хоёр долоо хоногийн чөлөө авъя гэтэл дарга маань уурласан би шалтгаанаа хэлж чадахгүй байсан болохоор шууд халагдая гээд халагдаад ирсэн.

Нялх хүүхэдтэй болоод яаж өсгөж хүн болгоно доо охины сургууль соёл нь ч яана даа гэж бодогдож байлаа. Хэсэг хугацааны дараа бүр залуугийн нэг найз хүүхэнтэй уулзаад тэсэлгүй ярьтал тэрний бас багаас таньдаг байсан нэг хүүхэн хүнтэй суугаад хүүхэд гаргалгүй олон жил болж байгаа авах уу гээд асуугаад үзье гэлээ тэр ч надад хамгийн зөв шийдэл санагдаад тэгээч гэсэн юм тэгээд тэр найз маань дор нь тэд нартай яриад охин бид уулзаад хүүхдийг гармагц өргүүлэхээр тохиролцсон үнэндээ охины саналыг ч асуугаагүй хэдэн том хүн өмнөөс нь шийдчихсэн хэрэг л дээ. Би тэгээд бага зэрэг тайвширч дараагийн ажлаа хөөцөлдсөн. Тэгж байтал охин ч төрж сайхан эрүүл саруул хүүхэдтэй болоод эмнэлгээс гарангуут нөгөөдүүл ирээд аваад явлаа. Би жаахан байлгаж байгаад авна уудаа гэсэн та нар өөрсдөө бүр дасчихна дэмий гэсээр байгаад аваад явсан. 2, 3 хоноод дүүрэг дээр цугтаа очиж бичиг баримты нь хөөцөлдтөл төрсний гэрчилгээг нь шууд тэдний нэр дээр гаргаад өгчихлөө.

Ингээд хэд хоног охинтойгоо байж байгаад дахиад л хөдөө явдаг ажилд ороод охин амаржаад арван хэд хонов уу үгүй юу явлаа. Сар орчим явж ирээд гэртээ ороод иртэл охин маань эмнэлэгт байхад хүүхдэд нь өгсөн гэсэн нэг жижигхэн малгай байсан түүн дотор төрсөн өдөр цагий нь бичсэн жижиг цаасыг хийгээд хажуудаа тавьчихсан, утсандаа хүүхдийнхээ хэдэн зураг авсан байсан юм байна лээ түүнийгээ тас ширтээд нулимс нь урсаад хэвтэж байдаг байгаа. Би ч нэг л хачин болоод явчихсан гэхдээ ажиглаагүй дүр үзүүлээд гэрийнхэнтэйгээ ойр зуурын юм ярилцаад өнгөрлөө дараа нь охинтойгоо хоёулхнаа үлдээд нөгөө хүмүүс ярьж байна уу гэж асуутал үгүй ээ над руу нэг ч яриагүй харин би аль алин руу нь залгасан хоёулаа өөдөөс хэн бэ гэж байна лээ гэдэг юм байна.

Тэгэхэд нэг л сонин санагдаад явчихлаа. Охиныхоо сэтгэлийг дэмий үймүүлээд яахав гэж бодоод тэр үедээ нэг их юм ярьсангүй юу ч гэсэн очиж уулзая гэж бодлоо. Удалгүй шинэ жил болоод нялх ч гэсэн хорвоо дээр өөрийн хувьтайгаа л ирсэн хүн юм чинь гэж бодоод бэлэг бэлдээд очлоо нөгөө танил хүүхнийх маань хажууханд нь байдаг юм тэднийх рүү эхлээд ороод байж байтал тэд нар ч ярилаа баяраар олон хүн холхиод ухаандаа хүүхэдтэй болсон гэж баяр хүргэх гээд бас хүүхдий нь үзэх гээд ах дүү нь нэлээд очсон юм шиг байгаан олон хүн орж гараад хүүхэд хөлсөөд болдоггүй гэж байна намайг ирчихсэн байна гэж хэлтэл нөгөө айлын эхнэр нь хүрээд ирэв харин намайг гэртээ оруулсангүй цаашдаа ч биднийг оруулмааргүй байгаа бололтой юм, тухайн үед яаж ч болсонгүй авч очсон бэлгээ өгөөд л буцаад явсан.

Очоод охиндоо юу ч хэлж чадсангүй. Түүнээс хойш нэг ч өдөр санаанаас гарсангүй, эх үрийг ингэтэл нь хагацуулж ямар нүгэлтэй юм хийчихээ вэ би гэж бодохоос сэтгэлийн гүн дарамтад орлоо. Нөгөө найз хүүхэн маань бас сэтгэл нь зовоод байгаа янзтай над руу хэд хэд ярьж байна. Тэгэхээр нь цаадуул чинь ер нь намайг ч оруулдаггүй, охин руу маань ч нэг удаа ярьж биеийг нь асуудаггүй өөрийг нь залгахаар таньдаггүй хэн бэ гээд байдаг ямар улсууд болж таарваа гээд хэлчихсэн. Тэр жаахан эмзэгдүү л дээ тэгээд нөхөртөө хэлчихэж нөгөөх нь хүний амьдрал чамд ямар хамаатай юм яах гэж оролцож байгаан гээд загнаж өгсөн юм гэнэ. Нөгөөдүүлдээ ч бас намайг ингэж байна тэгж байна гээд хэлчихсэн бололтой юм, гэнэт л нэг өдөр учиргүй залгацгаагаад уналаа, би тэдэнтэй юу ярихаа ч мэдэхээ байчихсан болохоор авсангүй.

Маргааш өглөө нь амарч байсан болохоор утсаа асаагаагүй унтаж байсан чинь гэнэт тэр 3 гурвуулаа бас дээр нь нөхрийнх нь дүү юм байлгүй нэг танихгүй хүүхэнтэй дөрвүүл ороод ирдэг юм байна тэгээд яриа хөөрөө маань ч эвлэсэнгүй учир зүйгээ ололцсон ч юм байхгүй баахан л загнууллаа уул нь тэднийг уучлал гуйх байх гэж бодсон чинь харин бүр би буруутай болж таарах шиг юу болоод юу яриад яваад байгаан л гэнэ ад үзээд аборт хийлгэх гэж байсан хүүхдийг чинь авсан биз дээ өдий зэрэгтэй хайрлаад явж байгаад та нар баярлах ёстой л гэнэ хүн амьтан мөнгө төгрөг юу л өгнөв бүгдий нь памперс сүүнд зарцуулдаг л гэнэ би ил хэлээгүй ч тэдэнд итгэж найдсан болоод л хүүхдээ өгсөн байж таараа шүү дээ хүмүүс нээрээ хүнээс тэс өөр юм бодож санадаг юм байна гэж тэгэхэд л харлаа. Бүр юу ч хэлж чаддаггүй ээ уйлаад л байсан. Охин маань харин надаас хамаагүй дээр тийм хэцүү байгаа бол буцаагаад авъяа гэж байсан.

Тэгээд сүүлдээ бүгд уйлалдаад би хүүхдийн заяанд муу юм даа хэрэлдэх ч биш хэлэлцэх ч биш ингэж байгаад яахав та нар ч бас ярьж хэлэлгүй шууд хүрч ирээд, дээрээс нь танихгүй хүн дагуулж ирдэг нь ч яаж байгаан, бидэнд хүн бүлээрээ гайхуулах гээгүй л юм бол, одоо явцгаа даа ямар ч үр дүнд хүрэх шинж алга гээд явуулсан. Маргаашнаас нь охин маань бүр шийдчихсэн хуулийн зөвлөгөө авна гээд гараад яваад байсан. Даанч миний буцаж явах хугацаа болчихоод яаж ч чадалгүй явсан юм. Хөдөө очсон хойноо өөрийн эрхгүй маш хүнд стресст орж хамаг бие өвдсөн. Өөрийгөө ч нэг их бодсонгүй, охиноо л маш их өрөвдөж байлаа. Нэгэнт эм амьтны зовлон болсон хойно тэрнийг хүүхэд шуухадтай болсных нь төлөө загнаж зэмлээд ч яах юм билээ, одоо үе ч ямар болчихоод байгаа билээ, ааваас нь салгаж харах хайхрах хүнгүй өсгөсөн нь миний л буруу юм чинь. Гол нь энэ явдлаас болж сэтгэл шимшрээд болохгүй юм, яах гэж тэр хүрээд ирсэн нялх амьтныг хүнд өгч явуулав даа, өөрөө ажилтай хол байлаа гэхэд түр зуур тэр 2ыг харж асрах хүн хөлслөөд ч болсон байлгадаг байж гэж бодохоос өөрийгөө зэмлэж баршгүй нь. Өнөөдөр бидэнд ингэж хандаж байгаа хүмүүс өсөж том болсон хойно нь чамайг алах гэж байхад авч хүн болгосон гэж хэлэх ч юм билүү.

Ер нь бол их бүлэрхүү, дээрэлхүү хүмүүс байсан юм билээ. Анхнаас нь даанч тэгж санасангүй. Намайг бол нөхөр сүүдэргүй нэг муу ядарсан хүүхэн гэж шууд тэгж үзэж байгаа юм. Бас бид 2ыг амиа бодож хүүхдийг ад үзсэн гэж хэлж байна лээ. Би ер тэгж бодоогүй, өсгөж тэжээж чадахгүй гэсэндээ ч биш эх хүүхдийг харж асрахад эхний үед бол би дөнгөж шинэ ажилдаа орчихсон явахгүй байгаад байх боломжгүй байсан нь үнэн боловч хамгийн гол нь алийн болгон хүүхдийн хувь заяаг хэлтэлж явах вэ элэг бүтэн эцэгтэй эхтэй хүүхэд байгаасай л гэж хүссэнээс тэдэнд өргүүлсэн юм. Түүнээс хойш 2, 3 сар өнгөрлөө ер мартагдахгүй нээ, хүүхдийг тэгж төрснөөс нь хол хөндий огт мэдүүлэхгүй үзүүлэхгүй байлгана гэж байдаг юм уу бид нар ердөө ч ухаан мэдээ орсон хойно нь үнсэж үлгэж дагуулж дуудаж энэ тэр болох гээгүй, даанч нялх нялзрай болохоор нь өрөвдөөд нэг харах гэж очсон биш бүр санаанд ороогүй юмаа үзэж сонслоо доо. Хүн амьтнаас асууж үзсэн, хэрэв шүүхдэвэл авч чадах л юм байна, гэхдээ цаад айл нь бол хайртайн хувьд хайртай болчихжээ, өөрсдөө л шийд гэж байсан.

Хоног хугацаа өнгөрөхөөр мартаад гайгүй болох болов уу гэж бодсон ердөө ч үгүй юм байна. Охин маань ч бэтгэрч гүйцэж байх шиг байна. Тэр зурагнууд хадгалсан утсы нь гадуур цуг явж байгаад сэмхэн аваад нуучихдаг ч юм билүү гэж хүртэл бодох юм. Хүүхдийг маань ямар хувь заяа тосож байгаа бол, буцааж авах нь зөв үү буруу юу. Би бол буцаагаад авах юмсан л гэж хүсэж байна. Хэрүүл амгүй яаж хийх вэ. Энд л бичихээс өөр арга олдсонгүй дээ. Та бүхэн ойлгож, өөрсдийн зүгээс бодлоо хуваалцвал их баярлах байна даа.


URL:

Сэтгэгдэл бичих