Хойд Солонгосын цэрэг Өмнөд рүү оргожээ

xw_1138306БНАСАУ-ын ардын армийн нэгэн цэрэг амь насаараа дэнчин тавин оргож, Өмнөд Солонгост хүрч чадсан байна. Тэрээр аюулгүйн бүсэд хүрэхээсээ өмнө хамт алба хаагчдын бууны суманд өртөж, шархадсан аж.

Энэ тухай Солонгос улсын Штабын дарга нарын зөвлөл мэдээлсэн байна. Оргодол цэргийг Өмнөд Солонгост хүрсний дараа шархыг нь эмчлүүлэхээр эмнэлэгт хүргэжээ.

Уг явдал өчигдөр Аюулгүйн нэгдсэн бүсийн нэг хэсэг болох Пханмунжомын цэг дээр тохиолдсон бөгөөд зөвхөн хилийн энэхүү зурвас дээр БНАСАУ болон Өмнөд Солонгосын цэргүүд бие биеэ харахуйцаар зайнд байрладаг аж.

 

Д.Мөрөн

Эх сурвалж: ZONE.MN


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.