Сурагчдын эрх ашгийг тэргүүнд тавь гэв

12948

Монголын сурагчдын холбооноос багш нарын цалин нэмэх асуудалтай холбогдуулан мэдээлэл хийлээ.

Тэд багш нарын цалинг нэмэгдүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлээд ажил хаяхад хүрвэл хүүхдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавихыг хүсэж байна. Мөн Засгийн  газар энэ нөхцөл байдлыг ойлгож, багшийн цалинг нэмэх асуудлыг яаралтай шийдвэрлэж, ширээний ард сууж бодитой алхам хийхийг уриаллаа.

 Мөн тэд “Хүүхдүүд  хичээлдээ явж чадахгүй байгаа нь зөрчлийн тухай хуулийн 7.11-д зааснаар, Хүүхдийн хувцас, хоол хүнс,  орон байраар гачигдуулсан, хүүхдэд эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй хоол хүнсний зүйлийг хэрэглүүлсэн, хүүхдийн сурч боловсрох, хөгжих, эрүүл аюулгүй орчинд  амьдрах эрх зөрчигдөж байна. Хоёр талын үл ойлголцлоос болж  хүүхдийн язгуур эрх ашиг зөрчигдөх ёсгүй” гэж байлаа.

Багш ажил хаявал олон мянган хүүхэд хараа хяналтгүйгээр  гэртээ үлдэж, эрх ашиг нь ноцтой зөрчигдөж хүүхдийн амь нас эрүүл мэндэд хохирол учрах нөхцөл байдал бий болно гэж тэд үзлээ. Тиймээс Засгийн газар болон Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоодын үл ойлголцлоос болж Монголын ирээдүй болсон хүүхдүүд хохирох ёсгүй. Энэ байр суурин дээр  Монголын сурагчдын холбоо, Монголын эцэг эхчүүдийн холбоо хатуу зогсоно гэлээ.

Р.Дулам

http://www.shuud.mn/content/read/490697.htm


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.