Харумафүжи Таканоивагийн толгойг шилээр цохижээ

haruuЯпоны сүмогийн 70 дахь ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж өөрөөсөө цол багатай монгол бөхдөө гар хүрч,танхайрсан хэрэгт буруутгагдаж байгаа тухай Японы спортын мэдээллийн Sponichi сонин мэдээлсэн байна.

Энэ хэрэг хоёр долоо хоногийн өмнө буюу аравдугаар сарын 26-нд болжээ. Харумафүжи сүмоч Таканоива А.Баасандоржийн толгой руу шар айрагны шилээр цохиж, гэмтээсэн гэнэ.

Харүмафүжи болсон явдлыг хүлээн зөвшөөрч, хэрэгт холбогдсондоо уучлал хүссэн талаар Japan times мэдээллээ. Улмаар ёкозүна энэ сарын кюүшюү башёг орхих хүсэлтээ Сүмогийн холбоонд бичгээр илэрхийлсэн гэнэ.

Японы сүмогийн холбоо энэ башёд маэгаширагийн наймд эрэмбэлэгдэж буй Таканоива А.Баасандоржийг тархины доргилт, гавлын ясны цууралттай гэж оношлогдсон, арваннэгдүгээр сарын 5-9-ний хооронд эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тухай өчигдөр /2017.11.13/ албан ёсоор мэдэгдсэн байна.

Sponichi сонины мэдээлснээр аравдугаар сарын 26-нд Тотторид тойргийн барилдаан хийх үеэр монгол бөхчүүд наргиж, улмаар Харүмафүжи Д.Бямбадоржид Таканоивагийн үйлдэл, зан байдал таалагдаагүй учир үл ойлголцол үүсчээ.

Японы сүмогийн холбооны тэргүүн Хаккакү тэргүүтэй холбооны удирдлагууд өнөөдөр өглөө /2017.11.14/ Фүкүока Кокүсай төвд цуглаж, Харүмафүжи аварга болон түүний харьяалагддаг Исэгахама дэвжээний ояката нарыг байцаажээ.

С.Баатар

gereg.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.