Энэтхэгт агаар бохирдол ихтэй хэвээр байна

5af49e28c35e4783bad23a64fe9a8c32_x3Энэтхэгийн нийслэл хотын агаар бохирдолтой хэвээрээ л байна. Гэхдээ өнгөрсөн амралтын өдрүүдээс хотын захад агаарын  бохирдлын түвшин харьцангуй багасч эхэлжээ. Делигийн засгийн газрын тэргүүн Арвинд Кджривал агаарын бохирдолтой энэ хот хорт камер  болоод  байгааг  мэдэгдсэн юм.  Олон нийтэд  онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх. Гарсан ч амны хаалт хэрэглэхийг уриалсан.

Онц байдал зарласан боловч  авто тээврийн хөдөлгөөнд хязгаарлалт хийсэнгүй.  Агаар бохирдолтой, өтгөн манантай мэт байснаас болж Нью Делигийн нисэх онгоцны буудлуудад нислэгүүд саатахад хүрч байсан. Юнайтед  эйрлайнсийнхан  нислэгүүдээ  цуцлаад байсныгаа  өчигдрөөс л сэргээсэн байна.  Агаар  мандал  дахь  аюултай  тоосонцор РМ2,5 ийн хэмжээ  дэлхийн эрүүл мэндийн  байгууллагаас зөвшөөрөгдсөн хэмжээнээс даруй  12  дахин их байсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих