“САЛААВЧ” Ц.БАЯРЦОГТЫН ДУУЛИАН “ТОГЛООМОН СЭЛЭМТ” С.БЯМБАЦОГТЫН ХАР ТАМХИНЫ ХЭРГЭЭР ҮРГЭЛЖИЛЛЭЭ

5252

НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууны төрсөн дүү С.Бямбацогт “сэлэм” хоч зүүгээд буй. Түүнийг Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Castle” баарны үүдэнд сэлэм эргүүлэн бусдыг айлган сүрдүүлж, гэмтээсэн хэргийг цагдаагийн байгууллага шалгаж буй. Өнгөрсөн шөнө (2017.11.14-15) цагдаа нар түүнийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс хар тамхи хэрэглэсэн, мансуурсан байдалтай явж байсныг илрүүлэн саатуулжээ.

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаныхан өчигдөр тус дүүрэгт байрлах баар, цэнгээний газруудад гэнэтийн шалгалт хийх үеэр түүний хамт мансуурсан байдалтай дөрвөн залууг баривчилжээ.Ийнхүү “Салаавч” Ц.Баярцогтын дуулиан “тоглоомон сэлэмт” С.Бямбацогтоор үргэлжилж байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.