Америкийн Калифорни мужид халдлага гарч 5 хүн амиа алдав

982fd1b7-7b08-4dcb-b809-e5f2bb3f2724

Америкийн Калифорни муж улсын Техама суурингийн цагдаагийн газрын мэдээлснээр, 14-нд тус суурингийн нэгэн бага сургуулийн ойролцоо халдлага гарч наад захдаа 4 хүн амь насаа алдаж, олон сурагч шархаджээ. Буутай этгээдийг цагдаа  буудаж хороожээ.

Техама суурингийн цагдаагийн хэлснээр, цагдаа орон нутгийн цагаар өглөө 8 цагт өгсөн мэдээллийн мөрөөр хэргийн газарт очиж, буутай этгээдийг устган, тус сургуулийн сурагчдыг аюулгүй газар уруу шилжүүлээд байна гэжээ.

Орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр, хэргийн явцад хүмүүс долоон газар буудлагад өртсөн бөгөөд нас барагсдын тоо нэмэгдэж магадгүй байна гэжээ.

ХОУР


URL:

Сэтгэгдэл бичих