ХУРЦ ЖИРГЭЭ …

23550107_1183421158457282_2750021271408977862_o

ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭНД ХУРЦЫН ТАЛААРХ ЖИРГЭЭ ДАВАЛГААЛЖ БАЙНА. ЦУХАС ХҮРГЭСҮ..

 

Төрийн албыг журмын дагуу явуулаагүй.

Товчхондоо албан тушаалаа УРВУУЛАН ашиглаж байна.

Ийм хүнд хариуцлага тооцох ёстой.
Шалгагдах, хариуцлага тооцогдох алдаа дутагдалд арга хэмжээ авах ажлыг дараагийн хүнд баримттай нь хүлээлгэж өгөх ёстой болохоос дугарсан бүхний амыг барихад ашиглах ёсгүй.

УИХ-ыг тэр чигээр нь ШАНТААЖИЛЖ хүссэн суудлаа авахад ашиглаж байна.

Borgilmaa Borgio
Л.Болдыг Гадаад харилцааны сайдаар байх үед хэвлэлийн төлөөлөгчөөр нь ажиллаж байсан би түүний нэр холбогддог зэвсгийн наймаа гэх асуудлыг нь нухацтай сонирхсон хүний нэг юм. Хэрэв Монгол Улс Хойд Солонгостой тийм санаархал хэрэгжүүлээд, тэгээд төрийн сайд нь төлбөр санхүүгийн харилцаанд холбогдсон нь үнэн бол өдийд манайх НҮБ-ын хориг тавиулаад цаашлаад статус ко-гоо алдаад баларч байх шүү дээ!  Тухайн асуудал нь юу байсныг манай тагнуул байтугай НҮБ мэдэх, улмаар шинжээчээ томилон ажиллуулж байсан ч явдал бий. Тэгээд үнэн мөн нь тогтоогдсон асуудал гэдэгт би мэдсэн зүйлийнхээ хүрээнд итгэл үнэмшилтэй болсон юм.  Тагнуулын ерөнхий газар мань мэт сэтгүүлчид шиг ил мэдээлэл дээр биш далд мэдээлэл дээр ажилладаг мэргэжлийн байгууллага учир илүү ихийг мэдэх байх аа. Ярих бол хагас үнэнийг хувийн хэрэгцээндээ ашиглах хэрэг юун! Ер нь эрх мэдэлтэн, тагнуулч, жир иргэн хэн боловч төрийн ёсонд байтугай хүн хоорондын харилцаандаа мэддэг бүхнээ ярих, зарлах, ашиглах албагүй.  Би ТЕГ-ын дарга асны үйлдлийг дэнслэх санаагүй.  Миний үгийг сонсох, үнэмшихээ байг гэхэд энэ хүн юу хэлэв гэж эргэлзэн дэнслэх хэмжээнд хүлээн авах найз нөхөд энд байгаа учраас итгэл үнэмшлээ барьж хэдэн үг тавьж буй юм шүү!
Хавхчин Гүндсамбуугийн Ариунчулуун

Хурцыг өмнөд биш хойдруу явуулая. Бүдүүн жаалыг бөлдөгдчихвөл дэлхийгээрээ амар амгалан ккк

 

Мядагбадам Жарантай

Юун Б.Хурцаар нээлттэй сонсгол хийх, гишүүд алуулах юм байна.

Ц.Мөнх-Оргил гишүүн л гэхэд “Үүнийг тань ингэж ярина гэж хэн мэдэхэв” гэж Сү- д учирлаж харагдлаа. Хуралдааны дундуур Д. Цогтбаатар сайд танхимд байсан сэтгүүлч нар дээр ирж, шууд бичигдэж байгаа эсэхийг асууж хавчигнав.

Л. Болдын асуултад Б.Хурц хариулснаас хойш гишүүд бүгд айсан байдалд шилжлээ. Номт үг хэлэх байснаа больж нтр, илт зөөлрөөд явчихав. Ж.Батзандан буруу л тооцож дээ, анхнаасаа

 

Өсөхбаатар Тэрбиш

Хоёр хүний аминд хүрчихээд -Өөрөө л зүрхний шигдээсээр үхчихсэнш дээ гээд хээв нэг сууж байгаа гатнуулчийг хараад дур гутав. Түүний хэлж байгаагаар бол тэр хүмүүс өөрсдөө Хурц дээр очоод Хурцаас айхдаа л бараг зүрх нь зогсчихсон юм даг уу даа, базарвааний хум пад

 

Сайн Үйлс

Хурц: Болд гишүүн таниас болж Солонгост 2 хүн цаазлуулсан. Би цаашаа ярих уу яах уу?
Ёстой л “бөлдөгдүүлсэн” байгаа юм байна энэ гишүүнд…
Байнгийн хорооны нийт гишүүдийн 78,6 хувийн саналаар Хурцыг БНСУ-д суух элчин сайдаар томилохыг дэмжлээ. Түүнд ганцхан хүний асуудлыг хальт сөхөх хангалттай байлаа

 

Baatar Hero

#Танилц Шинэ мэргэжил #шантаажчин нэг ч бизнесс хийж байгаагүй хувийн компанигүй тэгсэн хэрнээ 50тэрбумын үнэт эдлэлтэй гэж мэдүүлсэн байдаг. Сая бас л #Хурц мэдэгдэл хийжээ.
#Тив алгасаж пуужин нисгэж байгаа нөхдүүд манайхаас зэвсэг авах гэсэн гэнэ. Үнэмшиж байнуу таанууд? Ямар зэвсэг? Пуужингийн хөдөлгүүр үү?? замаг нь гацдаг #Ака юу?? Эсүүл зайсангын хөшөөний #Танк зарах гэсэн юм болов уу? Тээр жил Эбээ еөк НҮБ-д цөмийн зэвсэггүй улс болцгооё манай улс цөмийн алив хөтөлбөр хэргэжүүлэхгүй гэж том чааж хүүхэд нохойн доог болсон шиг л юм болжийндоо

 

Дэлгэр Отгон

Энэ залууг тухайн үед төрийн үүрэг сайн гүйцэтгэсэн гэж би
үнэлдэг,өмөөрдөг. Өнөөдөр нилээд “дөвчигнөжээ” наад фактыг чинь хэлчих үү, хэлчих үү гэж. Муу ч гэсэн энэ улсад чинь жирийн бидны мэдэхгүй ч ёсгүй, “цуурах” ч ёсгүй нууц байх ёстой, хар хайрцаг бор хайрцагны нь бодлого байна уу? УИХ-н хаалттай хуралдаан зарлаад наад хэлэх гээд байгаа юмыг нь ХЭЛҮҮЛЧХЭЭЧ. Тэгвэл бага ч гэсэн цэвэрших бус уу? МАНгар малууд аа.

 

Munkhsaikhan Suvd

Харамсмаар. Тагнуулын албаны даргын өгсөн асуулт хариултаар бол энэ хүн шууд ял авах ёстой хүн байна. Маш олон гэмт хэргийг мэддэг хэрнээ өнөө болтол нуун дарагдуулж яваа гэмт хэрэгтэн байна. Нуун дарагдуулсан гэмт хэргээ өөрийн хувийн эрх ашигт ашигладаг хүн байна. Бүр хатуу хэлвэл эх орноосоо урвасан хүн байна. Байнгын хороогоор Хурцыг дэмжсэн хүмүүс бүгд ял авах ёстой хүмүүс байна. Тэгж л дүгнэлт хийж болохоор харагдаж байна.

 

Ninjbat Lkhagva

Б.Хурцыг 25TV сувгийн “Энгэр нээвэл” ч бил үү, “Ам нээвэл” ч бил үү, тэр нэвтрүүлэгт оруулмаар байна. Оруулая. Гүйцээ.

 

Munkhjin Agvaan

Тэр шантаажчин биш жинхэнэ эх оронч зангараг гаргасан бол “кинонд гардаг чeкист шигээр шүтэж” хүмүүсийн дунд домог болох байлаа гэж…адилхан л хулчгар нэгэн гэж харлаа…
#хурц

 

Natsag Dulamsuren

Retweeted Newspress.mn (@Newspressmn):

Надад талийгаач болохынхоо өмнө ирээд “Ганц л мэдүүлэг өгчих, Л.Болдын эсрэг нэг өгүүлбэр хэлчихвэл бүх асуудлыг чинь цайрууллаа гэдэг асуудал тавидаг” гэсэн байхгүй юу. https://t.co/cikRdr0BgA via newspress

 

Chansaa Amaraa

Ц.Хурцыг монголын улс төрчдийн тухай өөр хурц юм ярихаас нь өмнө Со руу нь явуулъя. 300 мянган ам.доллар, гурван хүний амь, нэг шорон гээд юу, юу сонсов доо, өнөөдөр

 

Өсөхбаатар Тэрбиш

АТГ-н дэд дарга байсан хүн хууль бус үйлдлийг өч төчнөөнөөр нь мэдсэн хэрнээ дуугүй дараад өнгөрсөн нь өөрөө гэмт хэрэг. Юу яасан элчин сайдаар томилох! Эс үйлдэлд нь эрүү үүсгэн шалгах асуудал. Олсон мэдсэн мэдээллээ хувийн зорилгодоо ашиглаж шантаажаар амьдардаг бэртэгчин гэдгээ өөрөө харууллаа.

 

Дамчаа Дакий

Тагнуулын албаны даргын асуулт хариултаар энэ хүн шууд ял авах ёстой хүн байна.
Маш олон гэмт хэргийг мэддэг хэрнээ өнөө болтол нуун дарагдуулж яваа Нуусан дарагдуулсан гэмт хэргээ өөрийн хувийн эрх ашигт ашигладаг хүн байна.
Бүр хатуу хэлвэл эх орноосоо урвасан хүн байна. Байнгын хороогоор Хурцыг дэмжсэн хүмүүс бүгд ял авах ёстой хүмүүс байна.
Тэгж л дүгнэлт хийж болохоор харагдаж байна.

 

Цаг Үе Зөв Мэдээ

Тагнуулын дарга болно. Хэсэг хугацааны дараа ашигтай улсад элчингээр сууна /жуумалзаж байгаа шүү/

 

Altannar Suhbaatar

Хурцыг ерөнхий сайдаар томилчуул энэ их хурал чинь харин ажлаа сайн хийх юм биш үү..

 

Б. Чимэг

УИХ-ын АБГББХ-ны өнөөдрийн хурлын тэмдэглэл
1. О.Баасанхүү Б.Хурцын талд
2. Б.Наранхүү Хурцыг сайд болгоход хүч нэмэхээр төрийн ордонд морилов
3. Л. Болд гишүүн Хурцад яг “алуулах” шахав
4. Ж. Батзандан гишүүн Болд Хурц хоёрын харьцааны дараагаас дуу нь зөөлрөв
5. Номт гишүүн өөрөө тагнуулд бсан хүн учраас бдлыг ажиглан суув
6. Хэдэнтээ улиран суусан гишүүд амнаасаа Хурц гэдэг үгний Х үсгийг ч гаргахыг хүссэнгүй
7. Хурц өнөөдөр Зи даргаас ч тод байв
8. Дээрээс нь Раднаасэд гишүүний хэлдэг шиг энэ УИХ-д “но”-гүй хүн ховор гэдэг нь нотлогдлоо #гэнээ

 

Ichinkhorloo Gombodorj

ЭСЯ гэдэг энэ цагийн боловсон шорон болж байгаа юм уу даа. Конвенцыг агуулгаар нь зерчиж НУБ ээс гарах уу?

 

Ulmaa Khishigee

Б.Хурц ТОМ байна

Өдөр УИХ-ын Байнгын хорооны хуралдааныг харав. Аюулгүй байдал, гадаад бодлогын хорооны гишүүд цуглажээ. Тэд Б.Хурцыг Өмнөд Солонгост Элчингээр томилох асуудлыг хэлэлцсэн юм. Л.Болд гишүүн нэр дэвшигчийг жаахан баалах гэсэн биш өөрөө хэрэгт холбогдов. Б.Хурц – Би ярьчих уу? Болох юм уу? Айн гэж ирээд томров. Нээрээ үнэн ТОМ байна лээ. Тэгээд – Болд гишүүн ээ! Та тийм ариухан хүн үү? Өөрөө сайд байхдаа Хойд Солонгост онгоцны мотор /зэвсгийн наймаа/ 300 мянган доллараар хууль бусаар зарсан. Үүнээс чинь болж Солонгосын 2 хүн цаазаар авхуулж, Монголын нэг генерал буруутгагдан ял авч, зүрхний шигдээсээр нас барсан. Өөр хэрэгт найзын чинь хүүхдүүд холбогдсон, Хойд Солонгосчууд тэр мөнгөө одоо нэхэж байна лээ, та бол ашиг сонирхолын зөрчилтэй хүн гэв. Нөгөө Л.Болд нь хэдэн үг хэлэх гэсэн хэн ч сонссонгүй. Дуу нь ч гарсангүй. Ингээд Б.Хурцаас асуулт нь тавих нь бүү хэл нүүрийг нь ч эгцэлж харах гишүүн олдсонгүй. Нөгөө нээлттэй сонсгол нтр гэж шоудаад байсан Ж.Батзандан ЧИ гэхээ болиод ТА гэж харагдсан. Тэр шударга ёс ярьдаг Ц.Нямдорж нь ч таг чиг. Ийнхүү товчхондоо Б.Хурц гишүүдийг Төрийн ордонд нь ГӨЛӨГ болгов. Эндээс хэдэн зүйл ойлгож авлаа. Б.Хурцад энэ 76-ийн бүх НО-той асуудал байгаа юм байна. Ерөнхийлөгч нь ч ялгаагүй түүнд “ТӨМСӨГДҮҮЛЖ” хөөрхий. Мань хүн ч түүгээр нь “барьцаалж” том том албан тушаалд очдог бололтой. Нэг үгээр хэлбэл ШАНТААЖ хийж өдийг хүрчээ. Нарийн яривал улс төрийн намуудтай сүлбэлдэж ихээхэн мөнгөжсөн нь илт. Худлаа гэвэл ХОМ-ийг нь хараарай. Зөвхөн цуглуулга нь гэхэд 1.5 тэрбум төгрөгөөр үнэлэгддэг гэсэн. Байшин сав, машин тэрэг, дансанд дахь мөнгө гэвэл талийж өгнө биз. Ямар ч байсан хэдэн арван тэрбумын хөрөнгөтэй нь ойлгомжтой болсон. Ер энэ хүн ДЭНДҮҮ ИХ-ийг мэдэж буй бололтой. Шууд яриад эхэлвэл бүгд БАЛРАХ шинжтэй. Тиймээс дэвшүүлэн ЗАЙЛУУЛЖ буй нь энэ аж. Зайлуулах гэж дуугүй байсных нь төлөө ШАГНАЖ байгаа юм. Мэдээж холхон байлгасан нь энэ хэдэд амар. Хамгийн эмгэнэлтэй нь Тагнуулын газрын экс дарга ТА НАР НАМАЙГ ДЭМЖИХГҮЙ ЮМ БОЛ БИ БҮХ БУЛХАЙГ ЧИНЬ ДЭЛГЭНЭЭ гэж хээв нэг пээдийгээд сууж байна. Уг нь хууль цаазтай улсад бол энэ бүх бузар булайг илэрүүлж, хариуцлага тооцуулах ёстой албан тушаалтан нь тагнуулын дарга юм. Гэвч Монголын Тагнуулын дарга энэ бүхнийг нуун хаацайлж, эрх мэдэлд хүрэх ГҮҮР болгож буй нь ГУТАМШИГ. Төр барьж буй улс нь ч ялгаагүй дандаа улс орноосоо ХУЛГАЙ хийсэн, ард иргэдээ ДЭЭРЭМДСЭН адгийн шаарнууд гэж ойлгогдлоо. Өнөөдөр Монголын төр хэдэн улс дамнан хүн хулгайлж авчирч хороогоод Европт очих эрхгүй ИЛЧЛЭГДСЭН ТАГНУУЛЧ-аа Элчин болгохоор улайрах нь ШИВШИГ шүү. Биднийг дипломат харилцаа хөгжсөн соёлт дэлхий ертөнц шоолж байгаа. Монголчууд ийм л болохоор ургашилж өөдөлдөггүй. Ёстой бурхан нь өршөөгөөд ч хэрэг алга. Утгаараа дампуурсан улс. Зайлах юмсан…

 

Natsag Dulamsuren

Б.Хурц: Би цааш нь ярих юм уу яахын…❓Болох юм уу❓Айн УИХ-ын гишүүд ээ…

 

Batsukh Bayanmunkh

Монгол бүрэн сүйрсэн бна хүчний байгууллага нь иргэдээ дарамталж бна гишүүн гэдэг нь иргэн шүүхээр тогтоогдоогүй асуудлаар мэдэгдэл хийж болохгүй????

 

Enkhtamir Chuka

УИХ-ын гишүүдийг НО-р нь базсан Б.Хурцыг тал бүрээс нь дурандав. Түүний харц, үйлдэл ТОМ байлаа

 

Tugsuu Erdene

Ih hurald Khurtsiin tasag gej mash tom tasag bdiin bn

 

Munkhjargal Perenleidash

Хурцаас гишууд дэмий юм асууж битгий уурыг нь бар айн.Билетээ авсан уу ч юм уу одоо очихоор сэруухэн байгаа шуу энэ тэр гээд жоохон дотно бай л даа…

 

Bayartsengel Dashtseren

Монголын төр хулгайч нарын үүр, төрийн ордон хулгайчийг бэлтгэдэг газар болсон бна

 

 


URL:

Tags:

Нэр: Anonymous Огноо: 16 November 2017

Хуц мэтийн ллрууд 76, ЕС, Ерөнкылэгчтэйгээ нийлээд бүгд шхвэл таарна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.