Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн

d7c91e1ecccc01efba49a67d1332cbbb_1482281960Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд: Өнөөдөр төв, зүүн болон говийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна.

2017 оны 11 дүгээр сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, говийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн нутгийн хойд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 14-16 хэм хүйтэн байна.

2017 оны 11 дүгээр сарын 17-ноос 11 дүгээр сарын 21-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

17-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 18-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 19-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 17-нд говь талын нутгаар, 19-нд Алтайн салбар уулсаар, 20-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 17-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна. Бусад хугацаанд өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.