Сэрэмжлүүлэг: Г.Өсөхбаяр аваргын хаягийг хакердаж мөнгө зээлэхийг завджээ

f83f409cec28d338a3600205eecb8817Хүмүүсийн Фэйсбүүк хаягийг хакердан бусдаас мөнгө зээлээч хэмээн залилах явдал гарсаар байна. Энэ удаад хакерчид “Алдар” спорт хорооны дарга, Г.Өсөхбаяр аваргын хаягийгхакердан МҮОХ-ны нарийн бичиг асан Ж.Отгонцагаанаас мөнгө зээлэхийг завджээ.Тодруулбал  өнөөдөр өглөө Г.Өсөхбаяр аваргын Фэйсбүүк хаягнаас  мөнгө зээлэх хүсэлт ирсэн гэнэ. Эхэндээ Ж.Отгонцагаан итгээд бичиж байсан бөгөөд Г.Өсөхбаяр аварга АНУ-д байгаа гэсэн хэрнээ Канадын  Торонто хотын нэрийг хэлэхэд нь сэжиглэсэн байна. Улмаар Г.Өсөхбаяр аварга руу залгахад “Алдар” спорт хороон дээрээ сууж байгааг нь мэдэж мөнгө шилжүүлээгүй ажээ.

Тиймээс иргэд цахим хаягаар мөнгө гуйж байгаа тохиолдолд тухайн хүн рүү залгаж, тодруулах хэрэгтэй бөгөөд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос сэрэмжлүүлж байна.


URL:

Сэтгэгдэл бичих