Дональд Трамп: АНУ урьд өмнө нь олон улсад хэзээ ч ингэж ХҮНДЛЭЛ хүлээж байгаагүй

Дональд Трамп: АНУ урьд өмнө нь олон улсад хэзээ ч ингэж ХҮНДЛЭЛ  хүлээж байгаагүй Arslan.mn

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт Цагаан ордонд очсоныхоо дараа Азид хийсэн айлчлалаа дүгнэсэн байна.  Тус мэдэгдэлдээ тэрбээр “Хоёр долоо хоног орчим хугацаанд Азид хийсэн айлчлал худалдаа болон БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн асуудалд тодорхой хэмжээний ахиц авчирсан” гэдгийг дурджээ. Тэрбээр “АНУ урьд өмнө нь олон улсад хэзээ ч ингэж хүндлэл хүлээж байгаагүй” гэдгийг онцолжээ.

Мөн “Ирээдүйдээ итгэлтэй байж, улсынхаа үнэт зүйлс, түүх, дэлхий дахины өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаараа дахин бахархах хэрэгтэй”-г иргэддээ хандан онцолсон байна.

Дональд Трамп: АНУ урьд өмнө нь олон улсад хэзээ ч ингэж ХҮНДЛЭЛ  хүлээж байгаагүй Arslan.mn

Дональд Трамп ”АНУ-ын бусад улстай хийж буй худалдааны алдагдал жилд 800 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Энэ бол хүлээн зөвшөөрч болохгүй асуудал. Тиймээс бид түргэн хугацаанд худалдааны алдагдлыг бууруулах чиглэлд ажиллах болно. Азид хийсэн айлчлалынхаа үеэр бид улсынхаа байр суурийг тодорхой илэрхийлж, холбоотон улсуудад сайтар ойлгуулсан. Учир нь АНУ бусадтай бизнесийн гэрээ хэлэлцээр байгуулж, өөрийн улсын үнэт зүйлс, аюулгүй байдлыг хангахын төлөө ажиллаж байгаа.  Бид аль хэдийн стратегийн хүлээцтэй бодлого баримтлахаас татгалзаж эхэлсэн. Үр дүнд нь чухал ахиц гарсаар байгаа” гэж мэдэгджээ.

Азид хийсэн анхны айлчлалынхаа үеэр Дональд Трамп бусад улсын удирдагчдад хандан “Худалдааны алдагдлыг бууруулж, АНУ-ын батлан хамгаалах салбарын тоног, төхөөрөмжийг илүү ихээр худалдан авах”-ыг уриалсан юм.

Дональд Трамп: АНУ урьд өмнө нь олон улсад хэзээ ч ингэж ХҮНДЛЭЛ  хүлээж байгаагүй Arslan.mn

Дональд Трамп: АНУ урьд өмнө нь олон улсад хэзээ ч ингэж ХҮНДЛЭЛ  хүлээж байгаагүй Arslan.mn

Дональд Трамп: АНУ урьд өмнө нь олон улсад хэзээ ч ингэж ХҮНДЛЭЛ  хүлээж байгаагүй Arslan.mn

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.