“Юнигаз” компани үнээ нэмж, “урамшуулал” зарлажээ

unigazr-KhymdralМонголд газаар ажилладаг машин сүүлийн жилүүдэд нэмэгдсэн. Үүнийгээ дагаад ахуйн болон авто газ нийлүүлэгч компаниуд ч олширсон. Аливаа бизнест чанараас гадна хэрэглэгчидээ татах хямд үнэ, урамшуулал гэдэг чухал зүйл. Гэсэн хэдий ч яг энэ салбарт үнээ л нэмэх нь чухал гэж үздэг нэг байгууллага байдаг бололтой. Ижил бизнес эрхлэгчид нь газынхаа үнийг нэмээгүй байхад Юнигаз компани сүржин зарлал байрлуулж өөрсдийн үнээ нэмжээ.

Тэдний зарласан намрын урамшуулал гэгч зүйлээр нь бол авто газыг 1200 төгрөгөөр худалдан авах болж байгааг та бүхэн тэдний сайтаас орж үзэж болно. Уг нь бол бусад газрууд нь өнөөдрийг хүртэл 1000 орчим төгрөгөөр газаа худалдаалаад болоод байгаа. Тэгтэл тус компани “7-р сараас хойш ОХУ газынхаа үнийг нэмсэн” хэмээн шалтаглан ийнхүү үнээ нэмжээ. Ийнхүү үнээ нэмэх болсон шалтгаанаа нийлүүлэгч улс үнээ нэмсэн долларын ханш өндөр зэргээр шалтагласан ч энэ нь бодит байдалтай хэр нийцэж байгаа шалгадаг газар нь шалгаж тогтоох биз ээ.

ardchilal.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.