Нийтийн тээвэрт хийгдсэн тав хоногийн нэгдсэн шалгалтаар 8 сая гаруй төгрөгтэй дүйцэхүйц зөрчил илрүүлжээ

096bcb4ad016341a0fabec640fd097edНийтийн тээврийн ачаалалтай улирал эхэлсэнтэй холбогдуулан Нийслэлийн тээврийн газрын даргын шийдвэрийн дагуу Нийслэлийн Тээврийн газар, “Сити Баз Консалтинг” ХХК,  “Улаанбаатар смарт карт” ХХК хамтран 11-р сарын 9-13-ны хооронд тав хоногийн хугацаанд нийтийн тээврээр үйлчлүүлж буй иргэдийн хөлс төлөлт болон картын үйлчилгээнд нэгдсэн шалгалт хийжээ.
Нийслэлийн тээврийн газрын Авто тээврийн хяналтын улсын 18 байцаагч, “Улаанбаатар смарт  карт” ХХК-ийн 4 ажилтан, “Сити Баз Консалтинг” ХХК-ийн 265 ажилтан, нийт 287 хүний бүрэлдэхүүнтэйгээр Ч:3, Ч:7, Ч:36, Ч:51 гэсэн 4 чиглэлд шалгалт хийсэн байна.
Зорчигчийн карт шалгах явц
Тээврийн хэрэгсэлд шалгалт хийж байгаа явц
Шалгалтаа хийгээд бууж байгаа нь
Бэлэн мөнгөөр үйлчлүүлсэн байдал

Тус тав хоногийн нэгдсэн шалгалтын үеэр нийт 5831 зорчигч бэлэн мөнгөөр, 6424 зорчигч хөлс төлөөгүй, 4908 зорчигч картын үлдэгдэл хүрэлцэхгүй гэх зөрчлүүдийг гаргажээ. Эдгээр зөрчил бүрийн нэгж үнийг 500 төгрөгөөр тооцвол 4 чиглэлд 5 өдрийн турш хийгдсэн шалгалтаар 8 581 500₮ -ийн орлого орох байсан байна.
Иймд иргэд та бүхэн нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ зохих журмын дагуу хөлсөө төлөн үйлчлүүлэх хэрэгтэйг сануулж байна.
А.Буянгэрэл

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.