“Чингис хаан” одон хүртсэн 11 дэх эрхэм Н.Түвшинбаярын талаарх сонирхолтой баримтууд

Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон хүртсэн 11 дэх эрхмээр тодорсонНайдангийн Түвшинбаярын  талаарх сонирхолтой баримтуудыг өгүүлье.

-Найдангийн Түвшинбаяр 1984 оны 6 дугаар сарын 1-нд Булган аймгийн Сайхан суманд төрсөн.

1992-2000 онд Булган аймгийн Сайхан сумын 8 жилийн дунд сургууль, 2000-2002 онд Булган аймгийн төвийн 2-р 10 жилийн дунд сургуульд суралцан төгссөн.

2002-2008 онд Аварга биеийн тамирын дээд сургуулийг Багш, дасгалжуулагч мэргэжлээр, 2012-2014 онд Боловсролын их сургуулийг Боловсрол судлаач мэргэжлээр төгссөн.

Хүмүүнлэгийн Түвшин санг үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгч

-Монгол Тулгатны 100 эрхэм нэвтрүүлэгт оролцсон

-Пепси ундааны рекламанд тоглосон

Дуучин С.Тэнгэрийн Би Монгол Хүн дууны клипинд тоглосон


-Эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг.

Олимпийн аваргын алт, мөнгөн медальт Найдангийн Түвшинбаярын гаргасан амжилтууд:

2006 – Дэлхийн Оюутны аваргын хүрэл

2007 – Парисын дэлхийн цомын хүрэл

2007 – Гамбургийн дэлхийн цомын хүрэл

2007 – Ази тивийн аваргын мөнгө

2007- Чиндаогийн нээлттэй тэмцээний хүрэл

2008 – Парисын дэлхийн цомын мөнгө

2008 – Ази тивийн аваргын хүрэл

2008 – Бээжин-2008 олимпийн алт

2010 – Чингис хаан дэлхийн цомын алт

2011 – Будапештийн дэлхийн цомын алт

2011 – Жежүгийн дэлхийн цомын алт

2011 – Парисын Их дуулгын мөнгө

2011 – Абу Дабигийн гран пригийн хүрэл

2011 – Ази тивийн аваргын хүрэл

2012 – Парисын Их дуулгын алт

2012 – Лондон-2012 олимпийн мөнгө

2013 – Токиогийн Их дуулгын хүрэл

2013 – Жежүгийн Гран пригийн алт

2014 – Дюсселдорфын Гран пригийн хүрэл

2014 – Жежүгийн Гран пригийн мөнгө

2014 – Инчеоны Азийн наадмын алт

2015 – Чиндаогийн Гран пригийн алт

2016 – Ази тивийн аваргын алт

2017 – Дэлхийн аваргын хүрэл


URL: