Хоёр бөхт тэмээ Гиннесийн номд бүртгэгдлээ

Хоёр бөхт тэмээний уралдаан гиннесийн амжилт номд бүртгэгджээ. Өвөрмонголчуудын зохион байгуулсан хоёр бөхт тэмээний уралдаан ийнхүү бүртгэгдсэн аж. Нийт 555  тэмээ уралдсан нь гиннесийн дээд амжилтыг тогтоосон байна. Тэмээнүүд 5 км зайд уралдан бөгөөд хамгийн сүүлчийн нь гурван цагийн дотор байранд оржээ. Уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү тэмцээнийг зургаан сарын турш бэлддэг байна.

Дашрамд сонирхуулахад Өвөрмонголд өдгөө 800 тэмээ байдаг бөгөөд 2002 онд Дэлхийн улаан номд нэн ховор амьтны жагсаалтад багтаасан аж.

Г. Туяа


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих