Тагнуулын хурандаа Д.Цогтбаатар Б.Хурцын талаар юу хэлж байв

13023

Одоогоос гурван жилийн өмнө ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга асан хурандаа Д.Цогтбаатар Улсын Их хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбат хандан захидал илгээж байсан билээ. Тэрбээр захидалдаа Б.Хурцын талаар нэлээд дурдсан байдаг. Тагнуулын хурандаа Д.Цогтбаатар Б.Хурцын талаар юу хэлж байв гэдгийг эргэн саная.

Улсын Их хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбат танаа

Хүсэлт

2014-05-22 Зуун мод хот

Хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох тухай

Юуны өмнө Та бүхний цаг заваас хугаслан буйдаа гүнээ хүлцэл өчье.

Донровын Цогтбаатар би 1974 онд хотод төрж МУИС, ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны Академи, мөн Академийн докторантурыг тус тус төгсөж, 1998 оноос ТЕГ-т ажилтнаас тасаг, хэлтэс. газрын дарга хүртэл бүх ажлыг эрхлэн ажиллаж ирлээ. Энэ хугацаанд тус газрын Сөрөх тагнуулын газрын даргаар хоёр удаа томилогдож ажилласан ба хариуцсан ажилдаа тодорхой амжилт гаргаж Төр, байгууллагын шагналаар олонтаа шагнуулсан ба захиргааны болон бусад зөрчил, гэмт хэрэгт холбогдож байсангүй.

Харамсалтай нь, хувийн өс хонзонгийн улмаас намайг буруутгах зорилго бүхий тодорхой хүний зохион байгуулалттай, хууль бус үйл ажиллагааны улмаас 2013 оны тавдугаар сараас эхлэн өнөөдрийн байдлаар огт үндэслэлгүй 3 эрүүгийн хэрэгт, миний эхнэр мөн л ямар ч хамааралгүй атлаа 1 эрүүгийн хэрэгт холбогдож эдгээр нь өнөөдрийг хүртэл нэг нь ч эцэслэн шийдэгдээгүй байна.

Д.Цогтбаатар би төрийн эрх бүхий байгууллагуудын шалгалтын үйл ажиллагааг хүндэтгэж бүх зүйл хуулийн дагуу шийдвэрлэгдэнэ гэсэн итгэл үнэмшлээр өнөөг хүргэсэн боловч өнгөрсөн бүтэн жилийн хугацаанд намайг үндэслэлгүйгээр мөрдөн мөшгөх, гэмт хэрэгт холбогдуулах, цагдан хорих заналхийлэх зэргээр хохироох явдал хэрээс хэтэрсэн тул Та бүхэнд хандаж буйг ойлгож хүлээн авахыг хүсэж байна.

Миний ийнхүү хохирч буй нь эдүгээ АТГ-ын дэд даргаар ажиллаж байгаа Батаа овогтой Хурцын хувийн өс хонзонгийн сэдэлтэйгээр албаны эрх мэдлээ урвуулан ашигласан хууль бус үйл ажиллагааны үр дүн юм.

Миний хувьд Б.Хурцтай ямар нэгэн хувийн өс хонзонгүй ба түүнтэй 2005-2006 онд ТЕГ-т ажиллаж байхдаа түүний зарим хууль бус тушаалыг биелүүлэхээс татгалзсан, зарим зохисгүй үйлдлийг нь илээр шүүмжилдэг байснаас надад дургүйцэх болсон ба хожим нь тэрээр ТЕГ-аас чөлөөлөгдөх болсныгоо миний илээр шүүмжилж, шаардлага тавьж байснаас болсон гэж үзэж намайг үзэн ядаж эхэлсэн нь тодорхой болсон юм.

Би түүний удирдлагад ажиллаж байхдаа дараахь байдлаар санал зөрөлдсөн бөгөөд тухайлбал, . Хурц нь ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын даргаар 2005-2006 онд ажиллаж байхдаа:

-ГЕГ-ын дарга X.Баатарт холбогдох хэргийг шалгах явцад уг хэрэгт шалгагдаж байсан Амгаланбаатар гэгчээс эрүүгийн хэргээс гаргаж өгнө хэмээн 50 сая төгрөг авсныг би эхнээс нь эсэргүүцэж, уг мөнгийг эрүүгийн хэрэгт хавсаргаж прокурорт шилжүүлэх шаардлагыг байнга тавьж байсны улмаас үл ойлголцолд хүрсэн.

-2006 оны 3 сард Б.Хурц нь өөрийн “Сарнайх” хорооллын дэргэд баригдаж байсан ХУД-ийн 12-р хороонд байрлалтай “Сөүл констракшн” (өөр нэртэй байж болох) барилгын компаний барьж буй байрны цахилгааны подстанцийг шатаах, эсвэл дэлбэлэх үүргийг тухайн үед хэлтсийн даргаар ажиллаж байсан В.Нямханд, тасгийн дарга П Бадамгарав бид гуравт өгч ямар учиртайг нь лавлахад:… ТЕГ-ын төсвийг нэмүүлэхийн тулд ямар нэг террорист халдлага болсон мэт байдал бий болгоно, чи Орост төгссөн байж яагаад мэдэхгүй байна вэ? ОХУ-ын ХАБХ дандаа л ийм юм зохион байгуулдаг шүү дээ … гэж байв. Тухайн үед уг тушаал нь Б.Хурцын бизнесийн өрсөлдөгчөө дарах гэсэн зорилготой нь илт байсан тул би эсэргцэж байсан билээ.

-2005 оны намар Б.Хурцын өгсөн үүргийн дагуу тухайн үед ЭЦГ-ын дарга байсан, эдүгээ БНАСАУ-д суугаа элчин сайд М.Ганболдын гар утсыг чагнахдаа өөр хүний нэрээр тогтоол үйлдэж, хууль бусаар хянаж байсан нь 2006 оны хавар илэрсэн хэрэг гарсан бөгөөд миний хувьд энэ талаар огт мэдээгүй байсан боловч Б.Хурц өөрийн дээрх хууль бус үйл ажиллагааг намайг М.Ганболдод хэлсэн хэмээн үзэж өсөрхөх болсон ;

-Б.Хурц нь тухайн үед удирдлагад нь ажиллаж байсан залууст: … та нар хоёрын хооронд ганц хоёр сая төгрөг хүмүүсээс авч болохгүй, удахгүй бид нарыг 200 – 300 сая төгрөгөөр гуйдаг болно ; … удахгүй бид нарыг улстөрчид томилдог биш харин бид тэдний “но”-г цуглуулж байгаад тэднийг удирддаг болно … зэрэг зохисгүй яриа өгүүлбэрийг нь илээр шүүмжилдэг байсан зэргээс болсон хэрэг юм.
Дээрх байдлаас үүдэн Б Хурц нь Д.Цогтбаатар намайг дараахь байдлаар илт үндэслэлгүйгээр эрүүгийн 3 хэрэгт холбогдуулах ажлыг зохион байгуулаад байна.

1. 2012 оны 12 сард Д.Цогтбаатар надад хандсан иргэн, авлигын гэмт хэргийн шинжтэй 19 өргөдөл, компаний видео танилиуулга бүхий флэш дискийн хамт өгсөн нь а) АТГ-ын харьяалах асуудал ; б) дурьдсан зүйлийг 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд улс төрийн зорилгоор ашиглах магадлалтай байсан тул би Б.Хурцад (түүнтэй урьдчилан зөвшилцсөний дагуу дээрхи 2 үндэслэлийг хэлж) өгсөн.

Миний энэ үйлдэл нь НҮБ-ын авлигын эсрэг конвенци, МУ-ын Авлигын эсрэг хууль, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулиудыг удирдлага болгон үүргээ биелүүлж АТГ-ын албан тушаалтанд мэдэгдсэн хууль бсны үйл ажиллагаа атал Б.Хурц нь миний анхааруулж хэлсний дагуу ямар ч арга хэмжээ (5 сар) аваагүйгээр үл барам намайг төрийн нууц материалыг Б.Хурцад задруулсан гэх зохиомол хэрэг (ЭХ-ийн 87.1 дэх зуйл ) үүсгэн шалгах ажлыг УЕП-ын дэргэдэх МБА-ны дарга И.Пүрэвцоггтой хамтран явуулсан.

Уг материал (өргөдөл) нь шинжээчийн 2013 оны 06 сарын 03-ны өдрийн дүгнэлтээр ‘Төрийн нууцад хамаарахгүй” гэсэн боловч одоо болтол эцэслэн шийдвэрлэгдээгүй байна.

Энэ хэргийг шалгах явцад МБА-ны дарга И.Пүрэвцогт нь дуудаж заналхийлэх, мөрдөн байцаагч Тулга нь ТЕГ-т ирж ажилтнуудтай уулзах үедээ ТЕГ-ын нууц мэдээллийн сангийн компьютерийн дэлгэцнээс “маш нууц” мэдээг гар утасны аппаратаар нууцаар авч байгаад баригдсан.

ТЕГ-ын нууц эх сурвалжийг задруулсан гэх мэт хууль бус үйл ажиллагаа олноор гарч, зөвхөн Д.Цогтбаатар намайг яллах талыг баримталж ЭБШХ-ийг явуулах төдийгүй мөрдөн байцаагч Тулгыг Б.Хурц АТГ-т дуудаж уулзан; … чи Д.Цогтбаатарыг заавал. яаж ийж байгаад эрүүгийи хариуцлагад татуулна шүү… гэж нөлөөлсөн явдал ч гарч байв.

Мөн 2012 оны 12 сард миний сануулж хэлсээр атал (2013 оны ерөнхийлөгчийн сонгуульд хууль бусаар ашиглагдаж болзошгүйг) ямар ч арга хэмжээ аваагүйгээр үл барам эсрэгээр нь Д.Цогтбаатар намайг Ерөнхийлөгчийн эсрэг үйл ажиллагаа зохион байгуулсан гэх гүтгэлгийг тарааж байсан болно.

-УМБГ-аас намайг 2013 – 06 – 03 нд ЭХ-ийн 148.111 зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж 2 сар цагдан хорьсон. Ингэхдээ ХБНГУ-ын иргэний эхнэр Гантуяагаас их хэмжээний мөнгө залилан авсан хэмээн шалгасан ба шалгах үндэслэл нь: Д.Цогтбаатар намайг эдгээр хүмүүсийг шалгах ажпын хэсэгт орж ажиллаж байсан, Гантуяагийн банкинд хадгалуулсан мөнгийг очиж шалгалаа гэх үндэслэлүүд байв.

Гэтэл эдгээр үйл ажиллагаа явагдаж байх үед уюу 2005 оны эхний хагаст би Монголд байгаагүй, ОХУ-д гэр бүлийн хамт байсан (2004 оны XII сараас 2005 оны VII сарын сүүлч хүртэл), ТЕГ-т тухайн үед дээрх хэргийг шалгах ажлын хэсэг батлагдаж байгаагүй. Гантуяа гэгч нь Д.Цогтбаатар намайг танихгүй, надад ямар нэгэн мөнгө, эд зүйлс залилан мэхлүүлээгүй нь тогтоогдсон боловч энэ хэрэг мөн л одоо хүртэл эцэслэн шийдэгдээгүй байна.

Энэ хэрэгт намайг буруутгасан дээрх үндэслэлийг бүрдүүлсэн мэдүүлгүүдийг Б.Хурц өгсөн ба түүний мэдүүлгийг үндэслэж 2013 – 06 – 17 нд намайг хорьж мөрдөх хугацааг сунгахын тулд яллаглагчаар татаж байв.

Б Хурц нь намайг энэ хэрэгт сэжиглэгдэн хоригдсоны дараа уг хэрэгт гэрч болох ОХУ-д хамт байсан хүмүүсийг АТГ-т дуудуулах. миний гэр бүлийн гишүүдийг хууль бусаар (уг хэргийг АТГ шалгаагүй) мөрдөн мөшгих, урьдчилан хорих 461-р ангид эргэлт уулзалт, өмгөөлөгчтэй уулзах үед утсан харилцааг хянах зэрэг үйл ажиллагааг ил явуулах болсон.

Энэ хэрэг үүсэхээс 3 сарын өмнө News.mn сайт болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр Д Цогтбаатар миний талаар « Цагдаагийн хурандаа Д.Цогтбаатарт эрүүгийн хэрэг үүсгэжээ» гэсэн гарчигтай огт үндэслэлгуй гүтгэлэг нийтлэгдсэн ба энэ нийтлэлийн News.mn сайтад тавигдсан төлбөрийг АТГ-ын гүйцэтгэх ажлын зардлаас “тусгай ажлын зардал” хэмээн баримт үйлдэж авсан нь тогтоогдсон (баримт бий).

Мөн энэ үед Б.Хурц нь : … Д.Цогтбаатарыг удахгүй хориулж, хэн ч биш бопгоно …. гэж байсан бол намайг хоригдсоны дараа түүнтэй уулзсан ТЕГ-ын даргад “Би Д.Цогтбаатараас хувийн өсөө авч байхад бүү саад бол. Би түүнд ямар нэг аргаар ял өгүүлнэ… . Д.Цогтбаатар амьд явах эрхгүй хүн …” зэргээр ил шууд хэлж , олон улсын конвенцууд, МУ-ын үндсэн хуулиар хамгаалсан миний эрхэнд халдан заналхийлж байв. (Б.Хурц нь дээрх хэргийн явцад Гантуяатай харилцаж байсан, Гантуяагийн гэрийн үйлчлэгч нь Б.Хурцын эхнэрээр дамжуулан Б.Хурцтай уулзаж Гантуяад холбогдох хэргийг аргалж өгөхийг гуйж байсан зэрэг энэ хэрэгг намайг сэжигтнээр татахаас илүүтэй Б.Хурцыг сэжиглэх сэжүүр илэрсэн талаар цагдаагийн ажилтнууд ярьсан байдаг юм ).

Миний бие дээрх хэрэгт үндэслэлгүйгээр сэжиглэгдэж 2 сар хоригдсон талаараа УМБГ-т хандахад – таныг Б.Хурц гэх хүний мэдүүлгээр голлон шалгасан, эрүүгийн хэрэгт Б.Хурцын өгсөн мэдүүлэг байгаа тул та хэрэг бүрэн шийдэгдсэний дараа гомдлоо гаргаарай гэж хэлснээр өнөөдрийг хүрэв.

3. Дээрхи 2 хэрэгт би дээр тоочсоноор хилсээр шалгагдаж, өнөөдрийг хүртэл шийдвэрлэж өгөхгүй (хэрэгсэхгүй болгох талаар өмгөөлөгч 7 удаа, би 2 удаа хүсэлт гаргасан) хохирсоор атал энэ оны 04-р сарын 04-нд АТГ-аас эрх мэдлээ хэтрүүлсэн (ЭХ -ийн 264.11) гэх хэрэгт шалгах болж мөн өдрөөс Төв аймаг дахь урьдчилан хорих төвд хоригдон өнөөдрийг хүрлээ.

Энэ хэрэг нь ТЕГ-т 2012 онд хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой үндэслэлтэйгээр МУ-ын Эрүүгийн хуулийн 82-р зүйлээр шалгагдсан иргэн Г.Бадамрагчаа, харьяалалгүй этгээд болох өвөр монголын О.Цэнгэл нарын ТЕГ-ын ажилтнуудаас хариугаа авах гэсэн гомдлоос үүссэн бөгөөд энэ хэрэгт би огт хамааралгүй, АТГ-ын үүсгэсэн эрүүгийн хэргийн 264.II зүйл дэх хэрэг нь “хүндэвтэр” хэрэг тул хорьж шалгах үндэслэлгүй атал “оргож болзошгүй” гэх хууль бус үндэслэлээр цагдан хориод байна. Гэтэл миний бие өмнөх 2 хэрэгт таслан сэргийлэх арга хэмжээ хоёр давхардуулан авагдсан, оргон зайлах ямар ч боломжгүй (миний хувьд оргох нь ямар ч утгагүй) хүн билээ.

Харамсалтай нь энэ хэрэг мөн л Б.Хурцын сонирхол, зохион байгуулалтаар эхэлж, мен л урьдийн сценарийн дагуу 1 жилийн өмнөөс интернет болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Д.Цогтбаатар нь О.Цэнгэл нарыг хэлмэгдүүлсэн”" гэх гүтгэлгийг төлбөртэйгээр нийтлүүлж, О.Цэнгэл нарын хэргийг шүүхээр цагаатгуулж, хариуд нь тэднээр намайг гүтгүүлэх байдлаар ажиллагаа явуулж эхлээд байна.

Энэ талаар О.Цэнгэл нар нь 1 жилийн емнөөс шүүхээр орж цагаатгуулахаар хүмүүстэй ‘”тохиролцсон” дараа нь ТЕГ-ын болон прокурорын ажилтнуудыг шийтгүүлнэ, бидний ард Б.Хурц дарга зогсож байгаа хэмээн ярьж явсан нь эдүгээ ийнхүү хэрэгжиж буйд харамсаж байна.

Хэдийгээр үнэмшилгүй мэт санагдаж болох ч Б.Хурц нь зөвхөн намайг буруутгах үүднээс ТЕГ-ын удаан хугацаанд хуулийн дагуу явуулсан ажлын үр дүн болох 2 хэргийг шүүхээр хэрэгсэхгүй болгох, цагаатгах шийдвэрийг гаргуулаад байна.

Энэ нь эх орноосоо урвасан гэх В.Нямханд болон энэхүү О.Цэнгэл нарт холбогдох хэргүүд юм. Эдгээр нь прокурорын хяналтын дор хуулийн дагуу явуулсан. тодорхой баримт нотолгоотой хэргүүд байсныг ийнхүү үлэмж эргэлзээтэйгээр шийдвэрлэсэнд ТЕГ-ын бие бүрэлдэхүун болон тус байгууллагатай далд хэлбэрээр хамтран ажилладаг хүмүүс ихээхэн цочирдож, төрд итгэх итгэл үнэмшилд нь тодорхой хэмжээгээр нөлөөлж буйг дурьдах нь зүйтэй болов уу.

Миний зүгээс хамгийн гайхаж буй нь Д.Цогтбаатар намайг Б.Хурц АТГ-ын дэд дарга болсноосоо хойш бүх төрөл садан, найз нөхдийг минь шалгаж, мөрдөж мөшгөөд ч хууль зөрчсөн явдал байхгүй тул арга мухардахдаа төрийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнг хөсөрдүүлэээд ч хамаагүй намайг буруутгахад чиглэж буйд маш их харамсаж байна.

Эдүгээ намайг шалгаж буй хэрэгт 14 хоногоос илүү хугацаагаар хорих нөхцөл бүрдүүлэхийн тулд өвөрлөгч О.Цэнгэлээр … энэ Д.Цогтбаатар нь 2008 онд намайг аптны уурхайтай байх үед мөнгө нэхсэн хүн мөн шиг байна… гэх гүтгэлгийг гаргуулж хорих хугацааг сунгах зэргээр хуулийг бүдүүлгээр зөрчсөн үйл ажиллагаа явуулж байна.

Өнөөдрийн байдлаар надад үүсгээд байгаа хэргүүд нь Эрүугийн хуулийн 148.111:149.111; 87.1; 264.11 дахь зүйлүүд байгаа ба эдгээрээс зөөхөн 264.11 заасан “эрх мэдлээ хэтрүүлэх” зүйл нь АТГ-ын харьяалалд бусад нь цагдаа болон бусад байгууллагад харьяалагдах юм.

Гэтэл прокурорын байгууллагаас эдгээр хэргүүдийг бүгдийг нь АТГ-т хууль зөрчин харьяалал тогтоосон нь дээр дурьдсаны адил Б.Хурцын зүгээс хувийн хонзонгоо авах боломжийг бүрдүүлж, миний хувьд өөрт холбогдох хэргүүдийн бодит байдлыг хөндлөнгийн нөлөө, оролцоогүйгээр шийдвэрлүүлэх боломжийг хасч буй хэрэг юм.

Түүнчлэн, 2014 – 04 – 04 нд намайг цагдан хорьсоны дараа миний эхнэр, бага насны 2 хүүхдийг минь олон хоногоор дагаж мөрдөх болсон нь илэрсэн ба энэ нь Б.Хурцын “ амьд явах эрхгүй” гэх заналхийлэл хэрэгжих бодит эрсдэл гэж үзэхэд хүргэж байна.

Олон улсын хэвшиж тогтсон зарчим, хэм хэмжээгээр бол тухайн хэрэгт шалгагдаж буй иргэнээс бусад гэр бүлийн гишүүдийг мөрдөн мөшгих нь бие даасан гэмт хэрэгт тооцогддог. Гэвч энэ хууль бус үйл ажиллагаа нь 2013 оноос өнөөг хүртэл тасралтгүй явагдаж байна.

Мөн миний хуулиар хүлээсэн үүргээ биөлүүлэх явцад шалгагдаж байсан хүмүүсийг турхирч миний болоод ТЕГ-ын ажилтнуудын эсрэг ажиллуулж, тэднийг айлгаж дарамтлах явдал ч хэрээс хэтрэв. Тухайлбал: В.Нямхандыг нууцаар мөрдөн шалгадаг (АТГ-ын) нэгжид томилж, өнгөрсөн хугацаанд зөвхөн намайг мөрддөг албан бус групп байгуулж ажиллуулж ирсэн ба АТГ-ын өмнө шийдвэрлэвэл зохих асар их ажил байхад зөөхөн намайг буруутгах сэжүүр олохын тулд улсын хөрөнгийг үргүй зарцуулж байгаад харамсаж байна.

Дээрхи байдлыг дугнэвэл:
АТГ-ын дэд дарга Б Хурц нь Д.Цогтбаатар надаас хувийн өс хонзонгоо авахын тулд албан тушаал, эрх мэдэл, нөлөөгөө ашиглан жирийн нэгэн гэр бүлийг хэдэн жилээр хууль бусаар мөрдөн мөшгиж, хугацаагүйгээр зохиомол хэрэгт татаж, хорьж, гэм буруу нь тогтоогдоогүй байхад хэвлэл мэдээллээр гүтгэн доромжлох ажлыг төрийн мөнгөөр явуулж, иргэн хүний амьд явах эрхийг эчнээгээр хасч, хууль шүүхээс гадуур урьдчилан ял шийтгэл оногдуулах зэргээр сэтгэл санаа болон бие махбодийн хувьд хохироох явдал хэрээс хэтрээд байна.

Өнөөгийн эрх зүйт нийгэмд Д.Цогтбаатар би хэн нэгэнд таалагддаггүй, эсвэл гомдоосон байсан ч ямар ч хууль зөрчөөгүй тохиолдолд гэмт хэрэгт татагдаж дөрвөн зохиомол эрүүгийн хэрэг) хорьж мөрдүүлэх ёсгүй гэж үзэж байна.

Тэрээр АТГ-ын дэд даргаар томилогдсоноосоо хойш АТГ, ЦЕГ, УЕП-ын дэргэдэх мөрдөн байцаах албаны бүхий л хүч хэрэгслийг ашиглаж намайг мөрдөн мөшгиж шалгахад миний хувьд ямар нэг хууль зөрчсөн зүйл илрээгүй байхад яагаад больчихож болдоггүй юм бэ?

Миний хувьд Б.Хурцтай хувийн журмаар учраа ололцох гэж хэдэнтээ оролдсон.
Хүлээсэн үүргээ биелүулсэн албан хаагчдыг хэн ч хамгаалахгүй, Монгол төрийн эсрэг үйл ажиллагаа явуулж байсан харьяалалгүй этгээдийн өс хонзонг төрийн байгууллага авсаар байх уу.

Та бүхэн Монгол Улсын иргэн Д.Цогтбаатар болон миний эхнэр Ч.Мандах, хоёр хүугийн минь төлөө дараахь арга хэмжээг яаралтай авч өгөхийг хүсч байна.

1. Д.Цогтбаатар миний холбогдоод буй дөрвөн хэрэгт хувийн ашиг сонирхлоор хандаж буй хөндлөнгөөс болон албан тушаал эрх мэдлийн хувьд нөлөөлөх бүрэн боломж магадлалтай АТГ-ын дэд дарга Б.Хурцын эрх хэмжээнээс гадуур, АТГ-аас өөр байгууллагад хуулийн дагуу харьяалуулж бодит байдлыг шударгаар тогтоож шийдвэрлүүлэх боломжоор хангах;

2. Би болоод миний гэр бүлийн гишүүдийн амьд явах эрх, аюулгүй байдалд заналхийлж буй заналхийлэл, хууль бус мөрдөлт мөшгөлтийг зогсоох;

3. Прокурор, шүүхийн байгууллагад хөндлөнгөөс нөлөөлөх, ялангуяа Б.Хурцын хууль бус нөлөөлөл маш их байгааг анхаарч Д.Цогтбаатар намайг хууль бусаар цагдан хорих зэргээр эрх зүйн байдлыг минь дордуулж буй талаар хуулийн дагуу шаардлагатай арга хэмжээг авах (миний бие 2013 онд анх цагдан хоригдсон үеэс дээрх байгууллагын ажилтнуудад хандаж үзэхэд тэд бүгдээрээ хуульд заасан боломж буйг «дээрээс эхэлсэн тул аргагүй» гэдэг үгээр хэлдэг болсон бөгөөд энэ нь улс төрийн ямар нэг нам хүч бус АТГ-ын Б.Хурц гэдэг хүн болох нь нийтэд ил бөгөөд энэ хүний бусдын нэр барьж хуулийн болон бусад байгууллагад нөлөөлөх, дураараа аашлах явдал хэрээс хэтэрч буйг анхаарахыг хүсч байна)

4. Төрийн хөрөнгийг зарцуулан хэвлэл мэдээллээр бусдыг гүтгэх, эрүүгийн онц ноцтой хэрэгт худал мэдүүлэг өгөх байдлаар бусдыг хэрэгт холбогдуулах, гэрч хохирогчдод нөлөөлөх, иргэдийг хууль бусаар тагнах зэрэг АТГ-аас (энэ байгууллага бус Хурц) явуулж буй хууль бус үйл ажиллагааг Авлигын эсрэг хуулийн 26.II зүйлд заасны дагуу ТХДХ -ээс шалгах;

5. ТЕГ-ын хэвийн үйл ажиллагаа, ялангуяа ажилтнуудын сэтгэл зүйд нөлөөлж буй сөрөг үйл ажиллагаа (О.Цэнгэл нарт холбогдох хэргийг шалгах явцад үүсч буй) -г зохистой хэлбэрээр анхаарч арга хэмжээ авах талаар анхаарч өгөхийг хүсье.

Эцэст нь Д.Цогтбаатар би хэн нэгнийг буруутгаж хариуцлага тооцуулах, ямар нэг албан тушаалд дахин томилогдох зэрэг сонирхол огт үгүй бөгөөд зөвхөн гэр бүл хоёр бяцхан хүүхдийнхээ хамт элэг бүтэн, тайван амьдрах боломжийг л хүсч буйг хүлээн авахыг чин сэтгэлээсээ хүсч байна.

Та бүхний ажилд төвөг удаж, саад болсондоо хүлцэл өчиж. хүндэтгэсэн
ХУД-ийн XI хорооны иргэн Д.Цогтбаатар

(Миний бие 2013 оны 10 сард энэ асуудлаар ТХДХ-нд хандаж байсан болно)


URL:

Нэр: zochin Огноо: 21 November 2017

Arai ch dee.ARGA HEMJEE AVAACHEE…HUMUUSEE.. HURC AIMAAR..ENE HUNIIG AVRASCH ERUNHIILUGCHUU..

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.