НИЙТ 30 ӨРХ ӨРГӨӨ ЦАГААН ГЭРТЭЙ БОЛЛОО

13072

Бид хамтдаа аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Өрх гэр бүлийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрт 2017 онд орон гэргүй 30 өрхөд иж бүрэн өргөө цагаан гэрийг өгөхөөр тусгасан ба өнөөдөр 5 өрхөд гэрийг гардуулан өгснөөр 30 өрх өөрийн гэсэн өргөө цагаан гэртэй боллоо. Олон хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй, харж асрах хүнгүй өндөр настан, эсвэл өөрсдийн боломжгүйгээс хамаарч ах,эгч, ах дүү, хамаатан садныхаа гэрт амьдардаг өрхүүдийг хамруулсан байна.

Эх сурвалж. Өмнөговь аймгийн ЗДТГ

13073


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.