Хамтарсан анхдугаар чуулган болно

11-21-6-550x300БНХАУ болон Лаост  ирэх сарын 19,20-нд  дэлхийн олон улс, тивийг дамнасан эдийн засгийн худалдааны бүс болон замын тухай хэлэлцэх хоёр талын  хамтын ажиллагааны анхдугаар чуулганыг зохион байгуулна.   Лаосын нийслэл Вьентьянд  болох энэ чуулганыг БНХАУ-ын хэвлэл мэдээллийн агентлаг Синьхуа, Лаосын KLP хэвлэл мэдээллийн агентлаг,БНХАУ-ын эдийн засгийн мэдээлллийн алба болон хоёр талын  Худалдааны танхимаас ивээн тэтгэж байгаа юм.

Зохион  байгуулагчдын мэдээлснээр энэ үеэр хоёр улсын үйлдвэрийн стратегийн харилцаа холбоог  сайжруулах боломжийг судлах юм байна.  Мөн Лаосын нийгэм, эдийн засгийн хөгжилд болон хоёр талын солилцооны салбарыг өргөжүүлэхэд хувь  нэмэр оруулах  худалдааны бүс болон худалдааны замын төслийг  шинжлэн хэлэлцэх ажээ.  Чуулганы гол зорилго нь хоёр улсын хамтын ажиллагаа, энхтайван, нээлттэй байдал болон харилцан ашигтай байдлыг дэмжихэд чиглэсэн байна.  Ерөнхийлөгч Си Жиньпин эдийн засаг болон  дэд бүтцийн солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эртний худалдааны замыг сэргээх замаар БНХАУ-ыг  Ази,Европ ,Африк тивийн улстай  холбох зорилгоор  2013 оноос худалдааны бүс, худалдааны замын санаачилгыг дэмжсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Х.ОЮУНБОЛД


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.