ОХУ-аас ховор угалз, аргаль нүүдэллэн иржээ

argaliiОХУ-ын хилийн бүс нутагт цас их орсоноос болж Баян-Өлгий аймаг руу олон тооны аргаль хонь нүүдэллэн иржээ. Тус аймгийн хилийн бүст аргаль хонины тооллогыг өнгөрсөн сарын 12-27-нд хийх үеэр 1891 толгой болж илүү өссөн дүнтэй гарчээ. Мөн Увс аймгийн нутагт 1489 толгой, нийтдээ 3380 толгой аргаль хонь тоологдсон байна. Энэ нь өнгөрсөн оны тооллогын дүнтэй харьцуулахад 680 толгойгоор өссөн үзүүлэлт аж. Мөн өмнө нь тааралдаж байгаагүй урттай, үзүүр хэсэгтээ цагираг үүсгэн махиралдсан эвэртэй угалз (эврийн урт нь 65-аас багагүй инчтэй) Баян-Өлгий аймгийн нутагт хэд хэдээрэээ тааралдсан аж.

Баян-Өлгий аймгийн нутагт тоологдсон 464 угалзны 44.4 хувийг, Увс аймгийн нутагт тоологдсон 326 угалзны 38.6 хувийг найм ба түүнээс дээш насны хөгшин угалз эзэлж байна.

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.