Эрч хүч оруулагч ундаа эрүүл мэндэд хортой

e1928e2503adb36egreatХарвардын Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн ажилтнууд эрч хүч оруулагч ундаанууд эрүүл мэндэд олон тооны асуудал үүсгэдэг болохыг тогтоожээ. Хүмүүсийн сонирхон уух болсон энэ ундаа илүүдэл жинг бий болгож, ходоод гэдэсний хямрал үүсгээд зогсохгүй сэтгэцэд асуудал гаргадаг аж. Хэтрүүлж уувал сэтгэлийн хямралд орж, айдаст автан, догшин ширүүн ааштай болохоос гадна ядаргаанд орно. Цочмог ууртай болоод зогсохгүй ходоод өвдөж, бөөрөнд асуудал үүсдэг байна.

Эрч хүч оруулагч ундааг архитай хольж болохгүй. Ингэвэл хүмүүс согтууруулах ундаанд улам ихээр хорхойсох болно. Архийг энэ ундаагаар даруулвал хордлогод орох магадлал өндөрсдөг. Хэдийгээр эрч хүч оруулагч ундаа хэсэг хугацаанд эрч хүч, тэсвэр хатуужлыг нэмдэг ч хор хөнөөл нь түүнээс их аж.

Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих