Найман давхраас унаж, амиа алдсан хүмүүсийн ослын шалтгааныг тогтоожээ

14026

Байрны найман давхарт гадна фасадны ажил хийж байсан дөрвөн хүн өндрөөс унаж, нас барсан харамсалтай осол энэ сарын 11-ны өдөр гарсан билээ.

Тэгвэл Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас ослын шалтгааны урьдчилсан дүгнэлтийг гаргажээ. Тодруулбал байцаагчийн дүгнэлтэд тэднийг хууль бусаар гадны дулаалгын ажил гүйцэтгэхдээ техникийн шаардлага хангаагүйн улмаас осол гарсан хэмээн үзсэн байна.

Барилгын ажил гүйцэтгэж байх явцад гурван залгаас дүүжин өргүүр ашигласан залгаасны боолт унасан учраас дундуураа хуваагдан доош унасан хэмээжээ. Одоогоор энэхүү хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст эрүү үүсгэн шалгаж эхэлсэн бөгөөд гэрч, дулаалгын ажил хийлгэсэн айлын эздийг байцааж байгаа юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих