ТӨМӨР ЗАМЫН БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

olloo_mn_1511591031_600x600 (2)Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Зам тээврийн хөгжлийн яам /ЗТХЯ/-нд ажиллав. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ “Миний хувьд улс төрд ороод анх толгойлж байсан яам бол энэ яам юм. Бид энэ яаманд ажиллаж байхдаа 21 аймгийг авто замаар холбох тэргүүн зорилго тавьж АХБ-наас зургийн мөнгийг гаргуулж ажил эхлүүлж байсан. Өнөөдөр баруун таван аймгаас бусад нь холбогдсон. Мөн шинэ нисэх буудал барих ажлыг эхлүүлж байсан. Өнөөдөр бараг ашиглалтад орж байна. 2018 онд ашиглалтад орчихвол аялал, жуулчлалын салбарт том нөлөө үзүүлэх ач холбогдолтой юм.

1949 оноос хойш Монгол Улсад төмөр замын шинэчлэлийн бодлого яригдаагүй байсан. Би 2008 онд сайд болж байсан. 2010 оны 6 дугаар сарын 26-нд Монгол Улсад бараг анхны төмөр замын шинэ бодлогыг УИХ-ын 76 гишүүнээр хэлэлцүүлж шийдүүлсэн. Төмөр замын бодлогын зураг энэ хананд байна. Бодлогын хувьд шийдэгдсэн, одоо хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа. Ж.Бат-Эрдэнэ сайд өөрөө энэ ажилд оролцож байсан хүн. Сайд болсонд нь баярлаж байна.

Мөн ОХУ, БНХАУ-ын хооронд худалдаа эрчимтэй хөгжинө гэж үзээд Замын-Үүд, Алтанбулагийг холбосон хурдны зам хийх ёстой гэж үзэж байсан. Тэгэхэд хоёр улсын хооронд худалдааны эргэлт 30 тэрбум ам.доллар байсан. Тэгвэл  2020 он гэхэд ОХУ, БНХАУ-ын хооронд худалдааны эргэлт 200 тэрбум ам.долларт хүрэх зорилттой байгаа. Энэ ажилд Замын-Үүд, Алтанбулагийг холбосон 1100 км хурдны зам дөт зам болно гэж үзсэн. Хоёр хөршийн Тээврийн яамд бодлогын хувьд оролцох ёстой. Гурван улсын хамтарсан ААН байгуулагдаж хурдны замыг ашиглалтад оруулах ёстой гэж тухайн үед үзэж байсан. Үүнийг эхлүүлэх ёстой.

УБТЗ дээр шүүмжлэл нэлээд гардаг. ОХУ-аас авах 100 тэрбум орчим рублийн зээлийг олон салгалгүй, зөвхөн хамтарсан ААН дээрээ авъя гэсэн саналыг сая Владивостокийн уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзах явцдаа хэлсэн. Д.Жигжиднямаа дарга өөрөө тэнд байсан. ААН  батлан даалтаа гаргах учраас энэ нь манай улсын зээлжих зэрэглэлд хамаарахгүй байх.

Өнөө өглөө ҮАБЗ-ийн хурлыг хийсэн. Энэ хуралд ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ оролцсон. Ажилгүйдэл, ядуурал өнөөдөр Монголын нүүр тулах тулгамдсан асуудал болсон байна. Үүнээс гаргах хамгийн том салбар бол дэд бүтэц юм. Үүн дотроо ЗТХЯ шүү гэдгийг онцгойлон хэлсэн. Өнөөдөр бид замын ажлын тендэрийг БНХАУ-ын компаниудад өгдөг. Хятад ажилчид орж ирээд өөрийнхөө талаас өгсөн зээлээр цалинжаад, буцаагаад аваад гардаг. Бид зээлтэй, өртэй үлддэг. Энэ байдлыг халъя. Зээл авч болно. Түүн дээр монгол ажилчид, инженерүүд ажиллаж дэд бүтцийн салбартаа манлайлж оролцъё гэсэн санал дээр ЗТХЯ, ҮАБЗ хамтарч, нэг бодлого дор ажиллана шүү гэдгийг хэлье” гэлээ.


URL:

Нэр: c3wm54no7tebcomvvnwecttv54t Огноо: 13 August 2018

Title

[...]that would be the end of this post. Here you’ll come across some web pages that we feel you will appreciate, just click the links over[...]

Нэр: farming simulator 19 mods Огноо: 11 November 2018

Title

[...]Here are several of the web sites we recommend for our visitors[...]

Нэр: paydayloan Огноо: 11 November 2018

Title

[...]that will be the finish of this post. Right here you’ll locate some internet sites that we assume you will value, just click the links over[...]

Нэр: pocket sluicebox Огноо: 12 November 2018

Title

[...]check beneath, are some totally unrelated web-sites to ours, even so, they’re most trustworthy sources that we use[...]

Нэр: http://www.credits.us.org/ Огноо: 12 November 2018

Title

[...]The details mentioned in the report are some of the very best out there [...]

Нэр: Sadye Evins Огноо: 12 November 2018

Title

[...]Sites of interest we’ve a link to[...]

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.