Хакүхо аваргын хэлсэн баавартай үг сүмо сонирхогчдын сэтгэлийг сэргээж, Сүмогийн холбооны томчуудын уурыг хүргэв

15117492725a1b769800b2eЯпоны мэргэжлийн сүмо бөхийн 11 дүгээр сарын тэмцээн буюу Кюүшюү башё амжилттай үргэлжилж өчигдөр өндөрлөсөн билээ.

Кюүшюү башёд 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал 14 даваа, нэг унаатайгаар 40 дэх түрүүгээ хүртлээ. Тэрбээр 32 насандаа энэ амжилтанд хүрсэн ба түүний ард Тайхо их аварга 32 түрүүтэйгээр бичигддэг.

Энэ удаагийн башё бөхчүүдийн бэртэл гэмтлээр дүүрэн байсан бөгөөд том цолтнуудын нэр хүндийг Хакүхо аварга ганцаараа хамгаалсаар башёг өндөрлүүлж байна.

Шагнал гардуулах ёслол дээр Хакүхо аваргын хэлсэн үг сүмо сонирхогчдын сэтгэлийг сэргээж, Сүмогийн холбооны томчуудын уурыг хүргэсэн. Ёкозүна Хакүхо хэлэхдээ “Башё дундуур гарсан асуудалд Японы болон дэлхийн сүмо сонирхогчдоосоо учлал хүсэж байна. Энэ дэвжээний дэргэд амлаж байна. Башё дууссаны дараа Харүмафүжи, Таканоива нарын хооронд болсон явдлын дараа бүх үнэнийг ярьж, Харүмафүжи, Таканоива нарыг дахин дохёд гаргаж, сүмод үлдээмээр байна” хэмээсэн юм.

Түүнийг хэлсэн үгийг Сүмогийн холбооны удирдлагууд тийм таатай хүлээж аваагүй гэнэ. Мөн үзэгчдээр уухай буюу Банзай хийлгэсэн нь таалагдаагүй гэнэ.

Өнөөдөр Японы сүмогийн холбооны дэргэдэх Ёкозунагийн зөвлөл хуралдаж, холбооны зүгээс ямар арга хэмжээ авахаа шийдэх талаар санал хүргүүлэхээр болсон байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих