Харумафүжи зодог тайлахаа мэдэгджээ

176355-23122015-1450839242-266642672-harumafuji_tХарумафүжи Д.Бямбадорж өөрийн хүсэлтээр зодог тайлахаар шийдсэн тухай түүний багш, ояката Исэгахама өнөөдөр өглөө мэдэгджээ. Хүсэлтийг өнөөдөр Японы сүмогийн холбоонд хүргэж өгөхөөр болсон байна.

Учир нь Мэргэжлийн сүмогийн 70 дахь ёзозуна Харумафүжи Д.Бямбадорж нь “Макүчи” зиндааны сумоч Таканоива А.Баасандоржийг зодож гэмтээсэн хэргээр шалгагдаж байгаа.

Уг асуудлаар Японы сүмогийн холбооны дэргэдэх Ёкозунагийн зөвлөл өчигдөр хуралдаж, өөрөөсөө чансаа доогуур, нутагт нэгт сүмочийг зодож, танхайрсан хэргээр Харумафүжид хатуу шийтгэл оноох нь зүйтэй гэдэгт зөвлөлийн гишүүд санал нэгдээд байсан юм.

 

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.