Мицубиши компани хуурамч тоо баримт гаргажээ

84669678-c885-4903-8ce0-9c60cf63aa66

ХӨТ: Саяхан Мицубишигийн хоёр охин компани аюулгүйн стандартын тоо баримтыг өөрчилсөн гэсэн мэдээлэл гарч, олны анхаарлыг татаж байна. Хуурамчаар үйлдвэрлэх явдал дахин гарч буйд Японы засгийн газрын холбогдох байгууллага харамсаж буйгаа илэрхийлж, учир шалтгааныг нь сайтар шалган тогтоох хэрэгтэй хэмээн шаарджээ. Энэ тухай ХОУР-гаас Японд суугаа сэтгүүлч Ли Ихао мэдээлж байна.
 ХӨТ: 11-р сарын 23-нд Японы төмөрлөг үйлдвэрлэгч Мицубиши компани мэдэгдэл гаргаж: Манай хоёр охин компанийн бүтээгдэхүүнд хуурамч тоо баримт гаргасан гэжээ. Мэдэгдэлд: 2015 оны 4-р сараас компани болон хэрэглэгчийн шаардлагыг хангахын тулд охин компани Мицубиши утасны аж үйлдвэр нисэх онгоц, автомашинд ашигладаг резинэн битүүмжлэлийн бүтээгдэхүүний тоо баримтыг өөрчилсөн. Үүнтэй холбоотой эд анги нь “O хэлбэртэй утсан тойрог” бөгөөд олон аж үйлдвэрийн үйлдвэрлэлд нэгэнт хэрэглэсэн байх магадлалтай гэнэ. Мицубишигийн нөгөө нэг зэс өргөтгөх охин компани нь 2016 оны 10-р сараас эхлэн төмөрлөг бүтээгдэхүүний хуурамч тоо баримт гаргасан байж болзошгүй гэж тэмдэглэжээ.
 ХӨТ: 24-нд Токио хотноо Мицубиши толгой компанийн захирал Такиути Акира хэвлэлийн бага хурал хийлгэж, энэ оны 2-р сард Мицубиши утасны аж үйлдвэр хуурамч тоо баримт гаргаснаа олж илрүүлсэн боловч толгой компанидаа мэдэгдэлгүй, асуудалтай бүтээгдэхүүнээ энэ оны 10-р сар хүртэл борлуулж байжээ. Үүнтэй холбогдуулан асуудлыг илчлэх хугацааг хойшлуулсан нь урьд барааг худалдан авсан хэрэглэгчийг тодруулахын төлөө юм гэжээ. Харин энэ асуудал гарсны шалтгаан, бодит байдлын тухай Такиути Акира тайлбарлаагүй, харин “Шалгалтын комиссын гаргах дүнг хүлээж байна” хэмээн давтан хэлж байлаа.
 ХӨТ: Үндэсний том том компаниуд иймэрхүү ичгүүртэй явдал олон дахин гаргаж буйд Японы засгийн газрын байгууллагууд эрс зэмлэн буруушааж, түүний сөрөг нөлөөг онцолсон юм. Японы Газар нутаг зам харилцааны сайд Иший Кейти:
 /Мицубиши-Бичлэг 1-Иший Кейти-Япон хэлээр-Эрэгтэй/
 “Иймэрхүү хэрэг тасралтгүй гарч буйд үнэхээр харамсалтай байна.”
 ХӨТ: Харин Эдийн засаг, үйлдвэрлэлийн сайд Секау Хирошиге:
 /Мицубиши-Бичлэг 2- Секау Хирошиге-Япон хэлээр-Эрэгтэй/
 “Ийм ичгүүртэй явдал шударга арилжааны суурийг хэлбэлзүүлж байна. Өөрийгөө хамгаалах багийн хамгаалалтын төхөөрөмжүүдэд ч Мицубиши компанийн тоо баримтыг нь өөрчилсөн бүтээгдэхүүнийг хэрэглэж байна.”
 ХӨТ: Японы Батлан хамгаалах сайд Онодера Итунори: Энэ асуудлыг туйлбартай шалгана гэжээ:
 /Мицубиши-Бичлэг 3-Онодера Итунори -Япон хэлээр-Эрэгтэй/
 “Иймэрхүү зүй ёсны бус үйл ажиллагаа батлан хамгаалах төхөөрөмжид нөлөөлсөн явдлыг одоо шалган тодруулж байна.”
 ХӨТ: Ердөө гурван сарын хугацаанд Японд үйлдвэрлэсэн автомашин, Кобе болдын үйлдвэр, Субару, Мицубиши зэрэг Японы үйлдвэрлэлийг төлөөлөхгүйц дөрвөн том компани дараалан хуурамчаар үйлдвэрлэсэн асуудал гаргаж, Японы үйлдвэрлэлд итгэх хэрэглэгчийн итгэлийг эвдэн, Японы брэндүүд итгэмжийн хямралд өртөөд байна.
Сарантуяа
ХОУР

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.