ЦАЛИНГҮЙ, ЭМЭГТЭЙЧҮҮДГҮЙ АМЬДРАЛ БУЮУ ЯПОНЫ СҮМОД ЦААШИД ЮУ БОЛОХ ВЭ?

Untitled-1

-Их аварга Харүмафүжи Кохэй зодог тайлснаа зарлалаа. “Чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна” хэмээн тэрбээр 30 орчим секунд бөхийж хэлжээ-

Харүмафүжи сүмогийн их аварга буюу японоор ёкозүна байсан юм. Аравдугаар сарын 25-нд тэрбээр бааранд өөрөөсөө залуу бөх рүү халдаж, тархийг нь хагалсан бололтой. Цагдаагийнхан болсон явдалд мөрдлөг шалгалт хийж, Японы хэвлэлүүдэд түүний тухай гарчигтай нийтлэлүүд алаглах болжээ.

Энэ хэргээс болж Японы эртний спортын төрлийн ирээдүй бүрхэг болж ирэв. Гэхдээ энэ анхны тохиолдол биш. 10 жилийн өмнө 17 настай сүмоч залууг ахмад бөхчүүд нь шар айрагны шил, бэйсболын цохиураар зодсоноос болж энэ спортын нэр хүнд нэлээд ганхаж байсан.

2010 онд сүмоч Котомицүки Японы якүза нартай холбоотой хууль бус мөрийтэй тоглоомд татагдсан нь илэрч, гал дээр тос нэмжээ. Тухайн онд Харүмафүжийн багш, Монголын аварга Асашёорюү Токиогийн шөнийн клубын ойролцоо согтуугаар агсам тавьж, зодоон цохион хийснээс болж спортоо орхисон.

2011 онд цагдаа нар зарим бөхийн утаснаас найраа хийж буй мессэж олсон билээ. Тэгэхээр энэ бүхэнд сүмогийн спортыг мөхөж байна гэж ойлгож болох уу?

Монголчууд ирж байна

Энэ асуултад хариулахын тулд сүмогийн спортод хаанаас хүмүүс ирдэг, ямар хатуу дэглэмд тэд хүмүүждэг болохыг ойлгох нь чухал.

Хэдийгээр сүмо бөх 1.5-2 мянган жилийн тэртээ Японы сүмийн уламжлалаас үүдэлтэй ч энэ улс өдгөө уг спортод тэргүүлэгч биш болжээ. Харүмафүжиг зодог тайлахаас өмнө дэлхий дээр сүмогийн дөрвөн аварга тоологдож байв. Тэдний гурав нь Монголын бөх. Түүн дотор Харүмафүжи ч орно.

Зүүн Европ, Орос, Хавай, Самоагаас Японы сүмод амжилт гаргана гэсэн сургагчдаа нэлээд явуулдаг. Мөн чанарын хувьд энэ нь мастерууд өсвөр үеийнхнээ эзэн хааны ордныг баясгаж байсан тулааны урлагт хатуу чанд аргаар сургадаг эрчүүдийн сургууль юм. Арлын Япон орны хувьд сүмо гэдэг спорт бус, өнгөрсөн үе, япон уламжлалаа хүндэтгэх нэгэн хэлбэр юм. энд хатуу, чанд уламжлал, заншлыг мөрдөнө. Харин заавал Японд төрсөн хүмүүс гэхгүй.

Сүмочид олны өмнө уламжлалт хувцсаа өмсөж, үсээ ар дагзандаа боож самнах ёстой. Барилдааны үеэр амжилт, ялагдлаа адилхан тайван амгалан хүлээн авна.

Ерөнхийдөө бөхчүүд зөөлөн аядуугийн жишээ байж, өөрийгөө “хинкакү” буюу эрхэм байдлаар авч явна. Танихгүй хүмүүс хүртэл гудамжинд тэдэнтэй таарахаараа мэхийж байдаг статустай улс. Сүмод 45 “өрөө” бүрт нэг гадаад хүнийг авна гэж хэт хуучинсаг үзэлтэй Японы сүмогийн холбооноос шаарддаг байна. Энд ихэнхдээ 15 наснаас 23 хүртэлх насны залуусыг авдаг.

Хоол бэлтгэх, угаалга хийх хэрнээ өглөөний хоолгүй

99004759_8309bf3d-3b3f-4fc8-af45-a259a74cbde5 Цалингүй, эмэгтэйчүүдгүй амьдрал буюу Японы сүмод цаашид юу болох вэ?

“Тэд яг л шинэ цэргүүд шиг сургуулилт хийдэг. Өөрөөр хэлбэл хоолоо хийж, сургуулиа цэвэрлэж, төмс арилгана. Бүгдийг япон маягаар сургана” хэмээн сүмогийн шинжээч, “Japan Times”-ын нийтлэлч асан Марк Бактон тайлбарлаж байна.

Сургуульд шатлан захирах хатуу ёс баримталдаг бөгөөд тэргүүн нь мастер буюу өмнө нь бөх байсан хүн байна. “Энэ бол “Манчестер Юнайтед”-аас  өөр баг руу шилжиж болох хөлбөмбөг шиг бус. Та энд бүхий л амьдралаа өнгөрүүлнэ. Гагцхүү сүмог орхисноор л энэ газрыг орхих боломжтой” хэмээн Бактон ВВС-д тайлбарлажээ.

Сүмогийн бөх болгон үсээ дал хүртлээ урт ургуулж, сургуулийн үсчин тэдний үсийг сүмогийн уламжлалаар засч янзална. Үсийг 1-2 долоо хоногт нэг удаа угаах бөгөөд “бинцүкэ” хэмээх тосоор тосолно. Энэхүү нялуун үнэртэй тос бөхчүүдийг хаа ч явсан сэнгэнэнэ.

Хоолны хувьд ихэвчлэн ногоотой мах өгнө. Хоол хүнсийг ч мөн сургуулилт шиг хатуу хяналттай өгнө.

“Тэд маш их иднэ. Гэхдээ тэдний хувьд хоолны дараа заавал унтах ёстой. Тэд өглөөний хоол иддэггүй. Өглөө бол тэдний хувьд дасгал сургуулилтын үе. Сүмочид бусдын адил үдийн хоол иддэг бөгөөд бусад хүнийг бодвол бага зэрэг илүү иддэг. Гэхдээ тэд цагаан будааг асар их хэмжээтэй хэрэглэнэ. Дараа нь тэд үд дунд хүртэл унтдаг. Тэгээд дахин их иднэ. Орой ч мөн их иднэ. Орой эрт унтах ёстой. Яагаад гэвэл сүмочид өглөөний 5-6 цагт босдог” гэжээ. Дүрэм журам нь хатуу байх тусмаа сайн бөхчүүд гардаг уу? Бактон ч нэг талаараа тийм гэж үзэж байна.

Цалингүй, найз охингүй, утасгүй

98995937_sumofight Цалингүй, эмэгтэйчүүдгүй амьдрал буюу Японы сүмод цаашид юу болох вэ?

Мэргэжлийн тэмцээн жилд зургаан удаа Япон даяар явагддаг. Зиндаа ахих тусам бөхчүүд ялагдлаасаа илүү ялбал мөнгө авна. Өрсөлдөгчөө тойргоос гаргасан, эсвэл газар хөлийн тавхайнаасаа бусдаар хүрсэн бол ялалтад тооцогдоно.

650 орчим сүмоч 1-6 дугаар зиндаанд доодоос дээд зиндаанд хуваагдах бөгөөд 60 нь л дээд зиндаанд багтдаг. Доод зиндааны бөхчүүд цалин мөнгө авахгүй. Хэдий авьяаслаг сүмоч байсан ч цалинд хүртэл 2-3 жил шаардлагатай байдаг.

Цалингийн хувьд ч муугүй. Хоёр дахь зиндаанаас сард 12 мянга орчим ам.доллар авах бөгөөд дээд зиндаанд 60 орчим мянган ам.долларт хүрч, хажуугаар нь ивээн тэтгэгчийн гэрээ хийгдэж эхэлдэг.

Залуу бөхчүүд нимгэн хөвөн даавуун халат буюу “юката”, модон сандааль буюу “гета”-ыг өвлийн улиралд ч тайлалгүй өмсөнө. Тэд машин барьж болохгүй. Энэ нь зөвхөн статустайа нь холбоотой бус. Яагаад гэвэл тэдний гэдэс машин барихад саад болно. Сайн бөхчүүд өөрсдийн гэсэн жолоочтой.

Доод зиндаанд гар утас, найз охин зэргийг техникийн хувьд хориглодог. Эмэгтэйчүүд сүмогийн өрөөнд амьдарч болохгүй бөгөөд бөхчүүд ядаж л хоёр дахь зиндаанд гараагүй л бол гэрлэж болохгүй, эхнэртэйгээ өөр газар амьдарч болохгүй. Тэр ч бүү хэл сүмоч гурав дахь зиндаа руу буцаад орчихвол эхнэр, хүүхдүүдээ үлдээгээд сургууль руугаа буцахаас өөр аргагүй. Тэгвэл залуучууд мастеруудын стандартад нийцэхгүй, бараг л ламын амьдралаа эсэргүүцвэл яах вэ?

“Үнэхээр аймшигтай. 2007 онд нэгэн хүү байнгын зодуураас болж амиа алдахаас өмнө аймшигтай байсан. Зүгээр л хангалттай сайн хичээсэнгүй гээд нуруу, хөлөндөө шархтай хөвгүүдийг л харна гэж мэд” хэмээн Бактон мэдэгджээ.

Өнгөрсөн жил нэгэн сүмоч сургуульд амьдарч байхдаа нэг нүдгүй болсон гээд 32.4 сая иен буюу 288 мянган ам.долларын тэтгэмж авчээ.

99004763_hakuho Цалингүй, эмэгтэйчүүдгүй амьдрал буюу Японы сүмод цаашид юу болох вэ?

Монголоос ирсэн, Хакүхо их аварга 45 минут хүртэл үргэлжилдэг сургуулийн зодооны талаар ярьжээ. Тэрбээр 17 настай Такаши Саито сургуулиасаа оргох гэж байгаад үхтэлээ зодуулсан тухай ярианы дараа ийнхүү ярьсан юм.

“Хэрвээ намайг харах юм бол би бүх зүйлд сэтгэл хангалуун байгаа мэт. Үнэндээ би өдөр бүр уйлдаг байсан. Эхний 20 минут маш их өвддөг байлаа. Дараа нь илүү амархан болж, зодуулж байхдаа ч өвдөлтийг мэдэрч эхэлдэг. Мэдээж би уйлдаг байсан ч томчууд миний л сайн сайхны төлөө гэж хэлэхэд бүр илүү уйлдаг байлаа” хэмээжээ.

Нууцлалын дүрмийг зөрчсөн

99004761_sumooutfit Цалингүй, эмэгтэйчүүдгүй амьдрал буюу Японы сүмод цаашид юу болох вэ?

Бага залуус нь олон жилийн шийтгэлийн хатуу дэглэмд байдаг энэ спортоос залуу бөхөө зодсон Харүмафүжи яагаад гарах болов?

“Тэр түүнийг бааранд зодсон. Энд л асуудал байгаа” хэмээн Марк Бактон хариулж байна. Сүмогийн тухай 30 жил бичиж буй Крис Гулд энэ спортод дуугүй байх хатуу хууль байдаг хэмээн ярьж байна.

“Сургуулилт, шийтгэл олон янзын сургуулиудад хэдэн арван жилээр өөрчлөгдөөгүйг зөвшөөрөх хэрэгтэй. Харүмафүжид болсон шиг явдал болоход ч бүлгээ хадгалж үлдэхийн тулд энэ талаар ярихгүй” хэмээн тэрбээр ярьж байна.

“Зодог тайлсан бөхийн гэмтэл авсан дасгалжуулагч Таканохана болсон явдлыг шүүмжилсэн нь сонирхолтой байна. Өөр төрлийн спортод бол түүнийг баатар мэт магтах байлаа” хэмээн Гулд хэлжээ.

Ийм хатуу дэглэмтэй спортод залуу хүмүүс орж ирсээр байх уу? Өнөөдөр тосгодын өлсгөлөн шинэ залуус ийм сургуулийн босго давахаа больж, хөлбөмбөг, бэйсболыг хүчирхийлэлгүй, илүү өндөр цалинтай гэж ирж байна. Гэсэн хэдий ч сүмо алдар нэртэй хэвээр байна. Өнгөрсөн нэгдүгээр сард л гэхэд Японд сүүлийн 19 жилд анх удаа сүмогийн өөрсдийн гэсэн их аваргатай болсон. Японы сүмогийн холбоо ч энэ төрлийн спортоо сурталчилсаар байна.

Гулдын хэлж буйгаар сүмог сонирхох нь буурч буй гэдгийг хэлэхэд арай эрт байна гэж үзжээ. “Ирээдүйд санаа зовох хэрэггүй. Гэхдээ сүмогийн холбоо сүмо юунд хэрэгтэй вэ, юуг эсэргүүцэж байна вэ, гол санаа зэргээ хэлэлцэх хэрэгтэй. Ингэхэд тохиолдолд их аваргууд илүү олон болно” хэмээн тэрбээр тэмдэглэжээ.

98995931_bowing Цалингүй, эмэгтэйчүүдгүй амьдрал буюу Японы сүмод цаашид юу болох вэ?

Эх сурвалж: ВВС


URL:

Сэтгэгдэл бичих