Н.Золжаргалыг хорихыг түдгэлзүүлж, улсын хил нэвтрэхийг хязгаарлав

15209

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Авлигатай тэмцэх газраас Монголбанкны захирал асан Н.Золжаргалыг эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж их хэмжээний мөнгө хувьдаа завшсан байж болзошгүй үндэслэлээр саатуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий  газрын харьяа хорих 461 дүгээр ангид түр саатуулагдаж байгаа түүнийг АТГ-аас нэг сарын хугацаатай цагдан хорих санал гаргасан саналаа өнөөдөр Прокурорын байгууллагад хүргүүлсэн ч прокурор уг саналыг хүлээж авах боломжгүй гэсэн хариу өгчээ. Энэ асуудлыг мөн нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцээд прокурорын санлыг дэмжиж, харин Н.Золжаргалыг улсын хил нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг гаргасан байна гэсэн мэдээг тус шүүхээс дөнгөж сая мэдээллээ.

Ж.Батсайхан
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.