Хойд Солонгосын 1,200 орчим ажилчин Монголоос явахаар болжээ

PYH2010061408040001300_P2

НҮБ-ын Хойд Солонгосын эсрэг тавьсан хоригийн хүрээнд тус улсаас Монгол улсад гэрээгээр ажиллаж байгаа 1,200 орчим ажилчин энэ онд багтан нутаг буцахаар болжээ.

 

Өнгөрсөн есдүгээр сарын байдлаар дэлхийн олон улс оронд 100,000 орчим Хойд Солонгосчууд ажиллаж, жилд $500 сая орчмын орлогыг засгийн газартаа оруулж байна гэсэн тоог НҮБ гаргасан байдаг. Гэвч энэ мөнгийг цөмийн зэвсгийн хөтөлбөртөө зарцуулж байгаа гэж үзсэн НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл гишүүн улс орнууддаа Хойд Солонгосын ажилчдын гэрээг цуцлахыг тушаасан юм. Тиймээс Монгол улсад ажиллаж байгаа тус улсын иргэдийн гэрээг сунгалгүйгээр энэ онд багтаан буцаах болсон талаар албаны хүн мэдэгджээ.

 

“НҮБ-ын хоригийн хүрээнд хувийн компаниуд хөдөлмөрийн гэрээгээ сунгахгүй болж байгаа. Монгол улс хоригийг бүрэн мөрдөж, хэрэгжүүлэх болно” хэмээн Монгол улсын гадаад хэргийн яамны ажилтан Шижээхүүгийн Одонбаатар AFP агентлагт ярьжээ.

 

Эх сурвалж: AFP


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.