ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН ХИЛЭГНЭСНИЙ УЧИР

15223

Бадарчин явсан газар балагтай Д.Батсайхан явсан газар гашуудалтай байна. 17 хүн Отгонтэнгэрт авирч байгаад эндсэн явдал саяхан. Онцгой байдлынхан өмнө хэзээ ч тохиолдоогүй ослын гашуун нөхцөлд өдөр, шөнөгүй улсын хөрөнгөөр эрэл хайгуул болж, ах дүү амраг садан ар гэрийнхэн нь хар нулимсандаа хутгалдаж байхад Завханы Засаг дарга Д.Батсайхан харин “Отгон тэнгэр хайрхан бол Монголын бурхан. Хүн гэрийнхээ бурханы дээр гишгэдэггүй биз дээ. Гэтэл уулчид Отгонтэнгэрийн зулайд гишгэлж осолдлоо…” хэмээн бараг “Хохь нь…” гэхээс наахнуур тавласан байдалтай ярилцлага өгчихөөд буруугаа ухаарсан уу хэдхэн минутын дараа тэр ярилцлагаа устгуулчихаж уу.     Буруугаа ухаарсан уу яасан гэж онцлохын учир хутагт хувилгаандын нутаг, ар халхыг даасан Очирваань сахиустай Отгонтэнгэрийг хилэгнүүлсэн хүн нь Д.Батсайхан өөрөө байхгүй юу. Түүнийг аймгийн Засаг дарга болсноос хойш Тэс сумын Засаг дарга амиа хорлосон гэж олон нийтийн сүлжээгээр мэдээлэгдсэн. Энэ хүн АН-ын Засаг дарга байсан буюу аймгийн Засаг дарга, намынхаа Д.Батсайхантай хамгийн сайн ойлголцож байх ёстой биш үү гэж л түмэн олон хэлнэ. Отгонтэнгэр хайрханы ар хормойгоос цай, сүүний дээжээ өргөн сүсэлж залбирдаг Идэр сумынхан бол АН-ын, Д.Батсайханы улстөржилт, намчирхалтаас болж хамгийн их хэлмэгдсэн зон олон болоод байна. Д.Батсайханы өөрийн нь хэлснээр амьд бурханы ар хормойд байгаа ард түмэн нус нулимстайгаа хутгалдаад, цус үзээд байхаар Отгонтэнгэр хайрхан яаж хиэгнэхгүй байх. Энэ суманд 28 жил төрийн албанд тасралтгүй зүтгэсэн эмэгтэй Т гэгч өөрийгөө шатаан зулын гол болсон. Энэ эмэгтэй өөрийгөө егүүтгэх хүртэл дарамтад оруулан, төрийн албанд эзэрхийлсэн, энэ аймшигт хэргийн учир шалтгааныг эхлүүлсэн хүн бол Д.Батсайханы төрсөн ах болох тус сумын Тамгын газрын дарга Б. Ер нь төрийн байгуулалүтын тогтолцоогоороо төрийн албанд хаагчид дарамт учруулах хүн Тамгын газрын дарга л байж таарна биз дээ, нэг муу суманд.

Тэгэхээр аймгийн Засаг дарга балагтай Д.Батсайхан, түүний ах сумын Тамгын газрын дарга Б нар л тэр амиа егүүтгэсэн эмэгтэйг тэсэхийн аргагүй нөхцөлд оруулж, улмаар нутаг усныхан ажй цочирдмоор хэргийг эхлүүлсэн байж таарна. Энэ Монголын энхийн цагт эмэгтэй хүн нам улстөржилтөөс болон ажлаасаа халагдсанаас өөрийгөө  зулын гол болгох нь бүү хэл нийгэм цаг үеийн хэлмэгдүүлэлт хүртэлх хэцүү хатуу цагт ч гарч байгаагүй сэтгэл сэртхийлгэм явдал болсон юм. Энэ хэргээс хойш урлагийнхан хүртэл Идэр сумыг тойрч тоглолт, тайлангаа тавих болсон билээ. Сум орон нутгийнхан үзээгүйгээ үзэж, гайхаагүйгээр балмагдан зовж зүдэрсэн дээ. Балагтай Д.Батсайхан ахыгаа ойн байцаагч болгосон болоод нэг юм хэл сураг бүдгэрч байх шиг байна. Гэхдээ тэр сумынхан, ард түмний годмол, айдас хүйдэс борооны үүл шиг хөөгдөх нь юу л бол. Гэгээн цагаан өдөр хүнийг зодож нүдээд айлын албаарт хийсэн байсныг хэд хоногийн дараа олсон ч эмнэлгийн тусламж үзүүлж чадалгүй амь насыг нь алдсан. Эх баригч эмч мэргэжилтний хариуцлагагүйгээс эх хүүхдийн хувь заяа гашуунаар эргэсэн түүх гээд олон явдал байна. Ингэж Отгонтэнгэр хайрханы хойд хормойноос эмэгтэй хүний гашуун нулимс, амь насаар хилэн, нүгэл үйлдэн уулс ус гундаасан Д.Батсайханаас болж Завхан аймаг тэр чигээрээ нүд халтирч, чих балартам хэрэг явдал өрнөдөг талбар болчихоод байна. Хамгийн сүүлийнх нь тэр 17 уулчны осол.

            Д.Батсайхан бол Завхан аймгийн ХААН банкинд ажиллаж байгаад Петер Морроуд “тоогдон” төв банкиндаа ирсэн юм. Улмаар Төрийн банкны гүйцэтгэх захирал хийж байгаад Завхан аймагтаа УИХ-ын тойрог горилж эрхэлж байсан ажилаа ундуй сундуй орхин арилсан. Харамсалтай нь, түүнд улстөр хатуу гэдэгээ харуулж, төрсөн нутагт нь тойрог олдолгүй Зи-гийн хүн болох З.Нарантуяад бүхнээ алдсан юм. Нэгэнт ажилаа хүлээлгэн өгсөн, тойрогггүй хаягдсан хүнд Завхан аймгийн Засаг даргад санаархахаас өөр зам үлдээгүй. Санаархал нь биелсэн. Үнэмлэхүй олонхи болсон МАН-ын ганцхан ялагдсан аймаг Завхан. Хэрвээ МАН нэг ч аймагт ялагдаагүй бол Д.Батсайхан орох орон, ойчих аягагүй гэсэн үг. УИХ-ын гишүүн болсон ч бай үгүй ч бай, Завханы Засаг дарга болсон ч бай, үгүй ч бай хэмээн амь мэдэн, аз сөрөн Төрийн банкны ажилаа өгсөн нь ч одоо харахад учиртай байжээ. Түүний дор ажиллаж байсан дэд захирал нь эрх мэдлээ урвуулан ашигласан, авлига хахуулийн хэргээр шүүхийн хаалга татсан. Бүр “дээлээ ч нөмөрсөн” байх. Ийм балагтай хүний, хар мөртэй үйлээс өнөөдөр хутагт хувилгаадын нэтгээс болохгүй, бүтэхгүй бүхэн дуулдах болжээ. Завханыхан балагтай, гашуудал таригч Д.Батсайханаас айн жийрхэж, цээрлэн дургүйцэн дагждаг болсноос биш АН-ыг сонгосондоо харамсдаггүй гэж болно байх.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.