Дижитал эдийн засаг, интернет орон зайн хувь заяаны хамтын цогц байгуулахыг онцлов

82d19dee-e540-4953-80ec-45cda103ff7d

3-нд Хятадын Жэжян мужийн Ү-жэнь хотноо Дэлхийн  интернетийн IV хурал болсон байна. Хуралд дэлхийн нэр хүндтэй 400 гаруй  компани, инновацийн аж ахуйн нэгж оролцож, дэлхийн интернетийн салбарын сүүлийн  үеийн хөгжлийн байдал, технологийн дэвшлийг авч хэлэлцэж байна. 3  хоног үргэлжлэх “Дижитал  эдийн засгийг хөгжүүлж, нээлттэй хамтын хөгжлийг ахиулан-интернетийн орон зайн  хувь заяаны хамтын цогц байгуулъя” уриан дор болж буй энэ хурлаар,  гадаад дотоодын төлөөлөгчид дижитал эдийн засгийн хөгжил, интернетийн орон зайн  хувь заяаны хамтын цогц байгуулах зэрэг сэдвийн хүрээнд санал бодлоо  солилцох юм байна.

Хятадын тэргүүний Үүлэн тооцоолол, Биг Дата үйлчилгээний  шилдэг корпорацын ерөнхий захирал Сүнь Пишү сэтгүүлчдэд хэлэхдээ: Дижитал эдийн  засаг хийгээд бодит эдийн засгийг хэрхэн үр ашигтай уялдуулах нь олон улсын  хамтын нийгэмлэгт тулгарч буй чухал сэдэв юм гэжээ. Тэрээр хэлэхдээ: Одоо Үүлэн тооцоолол, Биг Дата, Хиймэл оюуныг хэрэглэн  уламжлалт аж үйлдвэр, бодит эдийн засгийг өөрчилж байна. Бодит эдийн засаг дээр  Үүлэн тооцоолол, Биг Дата, Хиймэл оюуныг хэрэглэж байна. Ингэж байж бүхий л улс  орны эдийн засаг, бодит эдийн засаг хурдтай хөгжиж чадна. Өөрөөр хэлбэл шинэ  технологи, шинэ аж үйлдвэр нь бодит эдийн засагтай үр ашигтай уялдаж чадах юм  гэжээ.

Сүүлийн жилүүдэд, дижитал эдийн засаг Хятадын эдийн  засгийн хөгжлийн шинэ урсгал, шинэ хөдөлгөх хүч болж, дэлхийн эдийн засгийн  дижитал хөгжилд “Хятадын загвар” гаргаж өгчээ. Бүртгэлийн тоо баримтаас үзвэл,  2016 онд Хятадын дижитал эдийн засгийн хэмжээ 22 их наяд 400 тэрбум юань,  өсөлтийн хурд 16.6 хувьд хүрсэн нь ДНБ-ний өсөлтийн хурдаас илүү гарч,  хэмжээгээр ДНБ-ний 30.1 хувийг эзэлжээ.

Интернетийн орон зайн хувь заяаны хамтын цогц байгуулах нь энэ  удаагийн Дэлхийн интернетийн их хурлын анхаарлын төв дэх бас нэг сэдэв юм. Энэ  санаачилгыг юуны өмнө Хятад улс өргөн дэвшүүлж, олон улсын хамтын нийгэмлэгийн  дэмжлэгийг авч байна. Энэ удаагийн Дэлхийн интернетийн их хуралд оролцож буй Ази Номхон далайн бүс нутгийн сайтын хаягийн байгууллагын ерөнхий захирал Лернид  Тодоров ХОУР-ын сэтгүүлчид ярилцлага өгөх үед  хэлэхдээ: Ши Жиньпин дарга анх 2 жилийн өмнө Интернетийн орон зайн хувь заяаны  хамтын цогц байгуулах санаачилга дэвшүүлсэн юм. Миний бодлоор энэ санаачилга маш  их ач холбогдолтой. Үүнийг би хувьдаа дэмжиж байгаа. Бид одоо нэг ер бусын  хамтын цогц байгуулж, дэлхийн интернетийн зохицонгуй хөгжлийг ахиулж байна. Энэ  үйл явцад олон талын саналыг хүндэтгэж, сонсох ёстой юм гэжээ.

Дэлхийн интернетийн IV хурал  12-р сарын 3-5-нд болж байна. Таван тивийн 80 гаруй улс, бүс нутгийн засгийн газрын төлөөлөгчид, олон улсын байгууллагын албаны хүмүүс, интернетийн аж ахуйн  нэгжийн удирдагч, интернетийн нэртэй мэргэжилтэн, эрдэмтэн судлаач зэрэг 1500  зочин хуран цугларав.

Мексикийн Аж үйлдвэрийн өмчийн  газрын захирал Марген: Дэлхийн интернетийн IV хурал бол дэлхийн интернетийн  салбарын чухал арга хэмжээ юм. Энэ удаагийн чуулганаар гол ярилцсан сэдэв нь Мексик зэрэг олон улсын хамтын нийгэмлэгт  маш чухал ач холбогдолтой юм гэжээ.
Би энэ чуулганаас их  зүйл хүсэн хүлээж байна. Хятад улс интернетийн салбарт  олон улсад үлгэр жишээ боллоо. Интернет дэлхийг өөрчилж байгаа нь мэдрэгдэж  байна. Би Жэжян мужийн Ү-жэньд маш олон залуус зөвхөн гар утсаараа тооцоо хийж  байгааг харсан. Мексик мэдээлэл холбооны өөрчлөлт хийж байгаа. Иймээс Хятадын  туршлагаас сайтар суралцаж, Интернетийн мэргэжлийг Мексик хүн бүрт хүргэх нь  бидний зорилт юм гэжээ.

Дэлхийн интернетийн IV хурлаар  анх удаа “Дэлхийн интернетийн хөгжлийн тайлан-2017″, “Хятадын интернетийн  хөгжлийн тайлан-2017” хэмээх цэнхэр номыг нийтлэв. Тус тайланд дэлхийн улс  орнуудын хөгжлийн байдал, онцлог, мөн Хятадын интернетийн хөгжлийн байдал,  хэтийн төлөвийг танилцуулсан юм.

 

ХОУР


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.