Америк “Цагаачлалын гэрээ”-нээс гарахаа мэдэгдэв

4e4db243-c019-4d7d-8c60-16af1fe8718f

3-нд АНУ-ын Төрийн департамент: НҮБ-ын удирдсан “Цагаачлалын асуудлаарх дэлхийн гэрээ” байгуулах үйл явцад  АНУ оролцохгүй. Энэ нь “АНУ-ын бүрэн эрх”-д халдсан хэрэг юм хэмээн мэдэгджээ. НҮБ-ын Ерөнхий ассемблейн дарга Мирослав Лажчак үүнд харамсаж буйгаа илэрхийлэв.

Мөн өдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Тиллерсон мэдэгдэхдээ: Обамагийн засгийн газраас дэмжсэн “Нью-Йоркийн тунхаг”-ийг АНУ хүлээн зөвшөөрөхгүй. Ингэснээр АНУ “Цагаачлалын хууль хэрэгжүүлэх, хил хязгаарын аюулгүй байдлаа баталгаажуулах” зэрэг бүрэн эрхийн үйл ажиллагааны явцад харшлах болно гэжээ. Уг тунхагт “АНУ-ын хууль, бодлого”-д нийцэхгүй зорилтууд багтсаныг тэрээр зэмлэн буруушаав.

3-нд НҮБ-ын Ерөнхий ассемблейн дарга Мирослав Лажчак хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжин мэдэгдэхдээ: Үүнд харамсаж байна гэжээ. Тэрээр: Олон талт үзэл бол цагаачлалын асуудал хэмээх дэлхийн чанартай өрсөлдөөн сорилтыг даван туулах хамгийн сайн арга зам юм. Хэдийгээр АНУ гарахаар шийдсэн боловч олон улсын хамтын нийгэмлэг тохиролцоонд хүрэх зорилгоо орхих ёсгүй юм гэжээ.

ХОУР


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.