Иргэний цахим үнэмлэхээрээ онлайн үйлчилгээ авах боломж бүрдэнэ

527-1512379536p1c0gd6hl51il712hjdd5151p1sb83

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газраас иргэний үнэмлэхийг чиптэй болгосноор тоон гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлснээр иргэд онлайн үйлчилгээ авах боломж ирэх онд бүрдэнэ хэмээн мэдээллээ.

Тус газрын дэд дарга Д.Дэлгэрсайхан ярихдаа, “Тусгай программаар иргэний үнэмлэхийг  чиптэй болгох юм.  Тодруулбал эл чипэн дээр тоон гарын үсгээс гадна тухайн хүний талаар хоёр хуудас бүхий мэдээлэл багтах багтаамжтай бөгөөд  иргэний үнэмлэх уншуулаад олон үйлчилгээнд ашиглах давуу талуудыг бий болгох юм.” гэлээ.
Харин цахим үнэмлэхийг нотариатаар баталгаажуулах асуудлыг хараахан шийдээгүй бөгөөд иргэн үнэмлэхээ авч очсон тохиолдолд  баталгаажуулах шаардлагагүйг албаныхан хэллээ.
Цаасан лавлагааг цахим хэлбэрт  оруулах, цахим мэдээллээр үйлчлэх үйлчилгээг нэвтрүүлэх шаардлага нийгэмд үүсч буй бөгөөд өнөөдрийн байдлаар цаасны хэрэглээг 70 хувь багасгажээ.
Б.Заяа
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих