ОӨУБЕГ: Р.Содхүү хандивын мөнгийг завшаагүй

6nq1m97cgct0j7p51p8kci893p

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар (ОӨУБЕГ) өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Тэд тус газрын дарга Р.Содхүү садан төрлийнхөө хүмүүсийг холбогдох албан тушаалд томилсон гэх мэдээллийг үгүйсгэлээ.  Тэдний хэлж буйгаар ОӨУБЕГ нь албан тушаал горилогчийг хуулийн дагуу томилдог аж.

 

ОӨУБЕГ-ын Тамгын газрын зарга Б.Бадамцэцэг “Сүүлийн нэг жил таван сарын хугацаанд манай байгууллагын албан тушаалд томилогдсон 337 иргэний мэдээллийг АТГ-т илгээсэн. Үүний 336 нь ашиг сонирхлын ямар нэгэн зөрчилгүй гэж үнэлэгдсэн. Манай байгууллагын 80 гаруй хувь нь эмэгтэйчүүд. Жирэмсний урт хугацааны амралтын үеэр түр орлон гүйцэтгэх хүнийг томилдог. Маргаан үүнтэй холбоотой” гэлээ.

 

Түүнчлэн улсын бүртгэлийн ажилчдаас хандив нэрээр 26 сая төгрөг хууль бусаар авч, ОӨУБЕГ-ын дарга хувьдаа ашигласан гэх мэдээлэл цахим орчинд тарсан. Энэ мэдээллийг салбарын удирдлагууд гүтгэлэг гэж үзэж байна.

 

ОӨУБЕГ-ын дэд дарга Д.Дэлгэрсайхан “Манай байгууллага долоодугаар сарын 26-наас хойш 12 салбараасаа 21 сая төгрөг цуглуулж ОБЕГ, тус байгууллагын орон нутаг дахь салбар нэгжүүдэд хандивласан. Хандив өргөсөн талаар бүх материалууд бий. Сайн дураараа хандив өргөсөн 1274 хүний сэтгэл рүү бүү ус цацаасай” гэв.

 

Мөн энэ мэт гүтгэлгийн чанартай мэдээллийг холбогдох байгууллагуудаар шалгуулна гэлээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.