Төр мартсан “түрээсийн урлаг”

12-5-3h

Ч.ГАНТУЛГА
Хүн төрөлхтөн үүссэн цагаас урлаг үүссэн гэж үздэг. Тэр үеэс хүмүүний амьдралын нэгээхэн хэсэг байж, хөгжлийнтүүчээ, улс орны өнгө, соён гэгээрүүлэх хамгийн хурц зэвсэг болсоор бидний үетэй золгожээ. Гэвч хөгжлийнзамаар урагшилж буй гэх урлаг маань мөхлийн ирмэгт ирээд байна. Урлаг өөрөө тусгаар тогтносон, хүчтэй, зангарагтай байх учиртай. Харин өнөөгийн монгол урлаг тусгаар тогтносон байдлаа алдаад удлаа. Хүн юунаасурлагийн гайхамшиг, сэтгэлийн таашаалыг авдаг вэ. Мэргэжлийн урлаг үнэгүйдэж, хэдэн театр, төв нь хошинурлагийн тоглолтын хуваариар дүүрчихсэн. Гэтэл жинхэнэ мэргэж­лийн урлагийг хүмүүст түгээж, соён гэгээрүүлжяваа хэдхэн урлагийн байгууллага нь түрээснээсээ дээш гарахгүй байгаа нь өнөөгийн урлагийн жинхэнэ дүр төрх. Нийгэмд хөлөө олсон, хувийн хэвшлийн продакшнуудыг мэ­ргэжлийн байгууллагатай, тэдний орлоготой жиших ньутгагүй. Гэвч өнөөдөр үүнийг ялгаж мэддэггүй үзэгч битгий хэл төрд суусан түшээд ч байна.

ТҮРЭЭСЭНДЭЭ БАРИГДСАН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД

Хот хүрээгээ тэлж, цаг минуттай уралдан өндөр барилгууд сүндэрлэж буй “супер” цаг үед бид амьдардаг. Гэвчурлагийн байгууллагуудаа дэмжиж, ганц театр бариад өгөх “хоншооргүй” төртэй гэж бодохоор харамсалтай. Урлагийн чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулдаг, Монголдоо томд тооцогдох төрийн байгууллага хэд байгаавэ. УДЭТ, УДБЭТ, Улсын филармони, ҮУИТ, Хүүхэлдэйн театр, Монголын театрын музей, Уран зургийн галерейгээд тоймтой хэдхэн. Эдгээр байгууллага дор хаяж 30 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй Монголынурлагийн тэргүүн эгнээнд давхиж буй туршлагатай, өнөөгийн урлагийн өнгө төрхийг тодорхойлж буй том хамт олон. Гэвч эдгээрийн хэд нь өөрийн байранд уран бүтээлээ туурвидаг вэ. Ихэнх нь хотын төв, Чингисийн хөшөөгөөтойроод үйл ажиллагаа явуулдаг. Тэд нийслэлийн өмчид хамаардаг “Соёлын төв өргөө” хэмээх том айлын дээвэрдор амь хоргодсоор олон жил өнгөрлөө. Төр, засаг солигдох бүрт байрны асуудал яригддаг ч дээрээ суудлааолохгүй бол дороо гүйдлээ олохгүйн үлгэрээр замхардаг. Эдгээр байгууллага жил бүр төрийн санд орлоготөвлөрүүлж, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахаас гадна сар бүр Соёлын төв өргөөнд түрээс төлнө. Оронднь төрөөс өгч буй уран бүтээлийн зардал хаанаа ч хүрдэггүй. Түрээсийн мөнгө болон төлөвлөгөөгөө давууланбиелүүлсэн орлогоо уран бүтээлдээ зориулвал манай урлаг арай өөр хэмжээнд хөгжинө гэж уран бүтээлчидтайлбарлаж байв.
Үүний мөрөөр сурвалжиллаа. Миний эхний зогсоол Улсын филармони. Энэ байгууллага 1972 онд хүмүүсийн ярьжзаншсанаар “Муурын байшин” буюу ГХЯ–ны хажууд хоёр давхар байранд анх байгуулагджээ. Тус байр нь сүүлднийслэлийн өмчид шилжиж, хожим нь зарагдсан сурагтай. Харин одоогийн СТӨ–ний байранд 1988 онд оржээ. Одоогоор мкв –ыг нь 5000 төгрөгөөр түрээслэдэг юм байна.Гэвч ямар үндэслэлээр түрээсийн байранд оруулсаннь тодорхойгүй байдаг тухай Улсын филармонийн захирал Ч.Даваасүрэн ярив. Өнөөгийн байр нь ямар чстандартад нийцдэггүй. Жижиг кино танхим байсныг өөрсдийн бололцоогоор тайз болгон засчээ. Филармони болхөгжим эгшиглэсэн газар. “Морин хуур”, “Баянмонгол” гэсэн хөгжмийн томоохон чуулга энэ байгууллагадхаръяалагдаж ирсэн. Гэвч тоглолт хийж буй заал нь ямар ч акустик орчин бүрдүүлэх боломжгүй. Ч.Даваасүрэндарга цааш нь “Манай байгууллага180 уран бүтээлчтэй. Харин заал нь дөнгөж 260 хүний суудалтай. Жижигзааланд нь оркестер нь бүтнээрээ багтаж суух боломжгүй.Тиймээс том уран бүтээл хийхдээ бусад байгууллагынтайзыг түрээслэдэг. Олсон орлогоо улсдаа тушаагаад, түрээсээ төлөөд бидний гар дээр юм үлддэггүй. Гэтэлгадны орнуудад хот бүрт филармони байдаг” гэв.

ҮЗМЭРИЙНХЭЭ 30 ХУВИЙГ Л ДЭЛГЭДЭГ

Улсын филармонитой хаяа залгаа, СТӨ–нд Монголын театрын музей бий. Энд Монголын театрын урлагийн бүхцаг үеийн түүх хадгалагдаж байдаг. Тус байгууллага 1991 оноос СТӨ–нд байрлажээ. Ц.Оюунгэрэл сайдын үедбайрны хүсэлт тавьсан ч өөрсдөө барилга барих газраа ол гэсэн хариулт өгчээ. Энэ асуудлаар нийслэлд ханддагч газар байхгүй гэсэн шалтгаанаар хойшлуулж иржээ. Одоогоор театрын музей СТӨ–ний 415 мкв–ыг түрээслэдэг. Үйлчилгээний зориулалттай байрыг ийнхүү музей хэлбэрээр тохижуулсан юм байна. Музейн хамгийн чухал зүйлнь үзмэрийн хадгалалт. Музейн ажилчид сан хөмрөгийн өрөөгөө жилийн дөрвөн улиралд зохицуулж, өөрсдөөдэглэдэг. Өвлийн улиралд халаалтыг нь зогсоож, зун нь илүү сэрүүн нөхцөл бүрдүүлэхийн тулд харанхуйлахжишээтэй. Энэ хамт олон одоогоор урын сангийнхаа 30 хувийг л дэлгэжээ. Хэрэв өөрийн байртай болчихвол  үзмэрээ бүгдийг дэлгэх боломж бүрдэнэ. Монголын театрын музейн захирал Д.Наранжаргал “2018 онд газрынасуудлаар дахин хүсэлт тавина. Газрын асуудлыг шийдэж өгвөл хөрөнгө орж ирэх боломжтой. Би Хятадынхөрөнгө оруулагч компанитай холбогдсон. Барилга барих газраа шийдчихвэл музей барьж өгөх боломжтой гэсэнхариулт өгсөн” гэв. СТӨ–нд түрээсээр суудаг дараагийн байгууллага нь Уран зургийн галерей. Энэ хамт олонодоогоор үзмэрийнхээ 10 хүрэхгүй хувийг дэлгэж байна. Уран зурагт хадгалалт хамгийн чухал. Хэрхэн хадгалахтухай стандартыг тусгасан заалт байдаг ч одоогийн нөхцөлд түүнийг дагах ямар ч боломжгүй аж. Уран зургийнгалерейн менежер С.Даваажаргал “2014 онд шинэ байр­ны зураг төсөл гаргаж хүсэлт тавьсан ч ямар ч хариуирээгүй. Галерей гэрэлтүүлэг муу. Ма­найх зориулалтын сан хөм­рөг­гүйгээс болж хоёр удаа галын аюулд өртсөн. Тодорхой тооны бүтээлүүд шатсан. Барим­лын сан хөмрөг маань биднээс хол СТӨ–ний зоо­рийн хэсэгт бий. Тий­мээс тоос шороо их бууна. Зун бороо орохоор дусаал гоождог” гэсэн юм.

20 ЖИЛ ГУЙГААД ГАЗАР ОЛДООГҮЙ

УДЭТ–ын ягаан байшинд гурван том мэргэжлийн байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Хүүхэлдэйн театр хэдийөөрийн тайзтай ч бас л өөрийн байртай болох шаардлагатай. Харин ҮУИТ–ын хувьд драмын театрынхантай нэгтайзан дээр уран бүтээл хийдэг. Үүнээс болж тайзаа булаацалдах олон асуудал гардаг тухай театрын ерөнхийнайруулагч Д.Ганболд ярив. Тэрээр “Бид өөрийн байртай болох асуудлаар 20 жил тасралтгүй хөөцөлдөж байна. Нийслэлд хүсэлт тавьдаг ч газар байхгүй гэдэг. Гэвч 20 жил гуйгаад олдоогүй газар мөнгөтэй нэг нь ресторан, буудал, үйлчилгээний төв барих болохоор олдоод байдгийг ойлгохгүй байна” гэлээ. Театрын хувьд гэрэлтүүлэгмуу. Анх театр үүсгэн байгуулагдахад байсан гэрлүүдээ одоог хүртэл хэрэглэдэг тухай техникийн ажилтнууд ярьжбайна. Эдгээр байгууллагаас байрандаа ганцаараа үйл ажиллагаа явуулдаг цорын ганц нь байгууллага нь УДБЭТюм. Гэвч бүтэн засвар хийгээгүй удсан учир уран бүтээлчдийн бэлтгэлийн өрөө, театрын шат, хонгил руу ороххэсэг харанхуй. Өнөөгийн урлагийн байгууллагууд ийм л нөхцөлд үйл ажиллагаа явуулж байна.

ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГ ЦОГЦ БОЛГОЁ

Асуудал бүхэнд гарц байдаг. Гагцхүү үүнийг хэрхэн харж, шийдэх нь цаг хугацааны асуудал юм. Түрээсийнбайранд урлаг бүтээж, чадах ядахаараа уран бүтээл туурвиж яваа эдгээр уран бүтээлчид алхам бүртээ байрныасуудлаа шийдэх гарц хайж иржээ. Тэдний хамгийн эхэнд ярьж буй гарц нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг амралт, үзвэрийн цогц газар болгох. Хэдэн мод тарьж, дугуйн зам тавиад орхих биш, тэнд ҮУИТ, Хүүхэлдэйн театр, музейболон филармонио цогцоор нь байгуулчихвал жуулчдыг татаад зогсохгүй орлого нэмэгдэнэ гэж байв. Энэ нь чүнэний ортой. Дэлхийн жишиг ийм л байдаг. Үүнээс гадна түрээсийн өртгөө багасгаж, ядахдаа л СТӨ–ний болонМҮЭСТО–ны тайзан дээр мэргэжлийн байгууллагууд тоглолтоо хийхэд түрээс авдаггүй. Эсвэл төр түрээсийг ньдаадаг болчихвол монгол соёл урлаг мөхлөөс аврагдах нь дамжиггүй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих