Ховд аймаг *Нью прогресс* группийн *охин компани* болох уу…

15396

Хөдөө орон нутагт 60 тэрбумын багийнханы зарим нь  өөрсдийн хүнээр намын хороог бүрдүүлэх, цаашлаад аймгийн удирдлагуудыг гартаа авахаар улайрч, намын эв нэгдлийг бусниулж байгаа гэх мэдээлэл байна.
Тухайлбал, МАН XVIII Их хурлаар МАН-ын Бага хурлын гишүүдийг сонгосон. Энэ үеэр МАН-ын 32-ийн бүлгийн төлөөлөгч, концессийн гэрээнээс болж Засгийн газраа унагахадд хүргэсэн УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ховд аймгаас Их хуралд сонгогдон ирсэн 68 төлөөлөгчдийг зочид буудалд *шахаж*, архидуулах, мөнгө төгрөгөөр өөртөө урвуулах, дарамталж айлган сүрдүүлэх зэрэг олон арга хэрэглэн тэднийг *хайрцаглаж*, энэ асуудалд нь шүүмжилттэй хандсан Аймгийн намын хорооны даргыг хөөж явуулчихаад Ховд аймгаас сонгогдсон МАН-ын Бага хурлын гишүүдийн олонхийг өөрийн хүмүүсээр бүрдүүлжээ.
2012-2016 онуудад МАН парламентад цөөнх байхад аймгийн намын хороог бодлого, үйл ажиллагаа, эд мөнгөөр дэмжиж байсан нэр бүхий хүмүүсийг С.Бямбацогт гишүүн МАН-ын бага хурлаас шахан гаргаж тэдний оронд өөрийн хамаатан садан, найз нөхөд, 10 жилийн ангийн хүүхдүүдээрээ Ховдоос сонгогдсон МАН-ын Бага хурлын гишүүдийн олонхийг бүрдүүлсэнд Ховдын МАН-ын жирийн гишүүд аймгийн намын хороо “цус ойртлоо” хэмээн бухимдалтай байгаа гэнэ. Жишээлбэл, С.Бямбацогт өөрийнхөө эзэмшлийн *Ховдын өргөө* компанийн захирал, өөрийн нагац ах М.Ганзориг, ангийн нь найз Б.Дүгэржав, өөрийн нь охин компаний захирал, гаалийн байгууллагад ажиллаж байсан ч авлигийн хэргээр ажлаасаа чөлөөлөгдөж байсан Т.Жаргалсайхан, ангийн найз, бизнесийн хамтрагч Ц.Ганчимэг, өөрийн нь хэлсэн үг бодлогыг хэлбэрэлттгүй дагадаг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди нарыг Бага хурлын гишүүнээр  *зүтгүүлэн* сонгуулжээ.
Ингэснээр С.Бямбацогт Ховд аймгийн МАН-ын хороог гартаа авах алхамаа урагшлуулж, улмаар тус аймагт МАНАН буюу олигархиудын бүлэглэлийг бий болгожээ. Ингэж хэлэхийн учир нь  Ховд аймгийн ИТХ 41 төлөөлөгчтэйгөөс МАН 24, АН 17, бие даагч төлөөлөгчтэйгээс МАН-ын төлөөлөгчдийн 10 нь С.Бямбацогтын үг заавраар ажилладаг, түүний нөлөөний хүмүүс байдаг бол АН-ын 17 төлөөлөгчийн 5 нь С.Бямбацогттой эрх ашиг нэгтэй аймгийн АН-ын дарга Ч.Чинбатын *харьяаны* хүмүүс байдаг гэнэ. Ингэж Ховд аймагт МАНАН татсаны эсрэг аймгийн Засаг дарга нэг бус удаа шүүмжлэлттэй хандаж дуугарсны төлөө  С.Бямбацогттангууд түүнийг унагах, албан тушаалаас нь буулгахаар зүтгэж эхэлжээ.
МАН-ын концессийн гэрээтэй хутгасан сайд нарын нэг С.Бямбацогт ингэж МАН-ын бага хурлын гишүүнээр Ховд аймгаас сонгогдсон гишүүдийн олонхийг өөрийн талын хүмүүсээр төлөөлүүлээд зогсохгүй одоо аймгийн ИТХ-д өөрийн талын хүмүүсийг лоббидож, өөрийн нь бодлого үйл ажиллагааг шүүмжилсний төлөө аймгийн дарга Д.Галсандондогийг огцруулах асуудлыг хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхээр улайрч байгаа гэнэ.
Дашрамд дурьдахад Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог иргэнээс авлига авсан гэх мэдээлэл сошл болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсныг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди нар өөрийн найз нөхөдтэйгээ хамтран удаа дараа зохион байгуулсан нь илэрсэн байна. Зүй бол ИТХ-аар өөрийн гэсэн бодолгүй, бусдын нөлөөнд орсон, олигархиудын гар хөл болсон ИТХ-ын дарга Г.Пүрэвгандийг огцруулах ёстой.
Гэвч УИХ-ын гишүүн С.Бямбацогт аймгийн ИТХ-аар Засаг дарга Г.Галсандондогийг огцруулахын тулд асуудлыг мөнгө төгрөгөөр хүч түрэн шийдвэрлэхээр өөрийн төрсөн дүү С.Балжиннямыг Ховд аймаг руу илгээж, өнөөх нь зочид буудалд буучихаад аймгийн ИТХ-ын төлөөлөгч нарыг нэг бүрчлэн дуудаж уулзаж байгаа сурагтай.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт гэдэг хүний *шунал* концесс, тендерээр хязгаарлагдахаа болиод Ховд аймгийн МАН-ын хороо, цаашлаад одоогийн  Засаг даргыг унагачихаад шинэ Засаг даргыг өөрийн хүнээр томилуулаад явах санаатай байгаа нь илчлэгдлээ. Хэрвээ түүний энэ төлөвлөгөө биелэх юм бол Ховд аймаг *Нью прогресс груп*-ийн охин компани шиг болохдоо тулна хэмээн учир мэдэх хүмүүс халаглаж сууна.
Ийнхүү аймгийн хэмжээнд хэрэгждэг томоохон хэмжээний тендерүүд, өнгөтэй өөдтэй бүхнийг С.Бямбацогтын компаниуд авдаг нь багадаад одоо Ховд аймгийг бүхлээр нь авахыг санаархаж эхэлжээ.

А.Галт

Эх сурвалж: Мэдээл.мн


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.