Нийслэлийн газар хөдлөлтийн байнгын ажиллагаатай салбар зөвлөл Баянзүрх дүүрэгт хуралдав

Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах байнгын ажиллагаатай салбар зөвлөлийн хурлыг амжилттай зохион байгууллаа.

Энэхүү хуралд Нийслэлийн Газар хөдлөлтийн байнгын ажиллагаатай  зөвлөлийн дарга П.Баярхүү, Баянзүрх дүүргийн Онцгой комиссын дарга Т.Баясах, Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, хурандаа А.Дашням, Баянзүрх дүүргийн Дэд бүтэц, хот төлөвлөлт хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Т.Батцогт, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Отгонхүү болон бусад дүүргийн Байнгын ажиллагаатай салбар зөвлөлийн гишүүд оролцлоо.

Энэ үеэр Нийслэлийн газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, тулгамдаж буй асуудал мөн газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зэрэг асуудлаар албаны хүмүүс илтгэл тавьж, санал солилцсон юм.

Дашрамд мэдээлэхэд Баянзүрх дүүргийн Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай салбар зөвлөл 45 гишүүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулдаг. Энэ онд тус зөвлөлөөс гамшгийн үед түр цугларах нийт 20 цэгийг судалж, тэмдэгжүүлэлт хийжээ. Мөн ‘’Газар хөдлөлтийн гамшгийн эрсдлийг бууруулах’’ танхимын сургалтыг зохион байгуулж 7500 гаруй иргэнийг хамруулсан байна хэмээн Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Нийслэлийн газар хөдлөлтийн байнгын ажиллагаатай салбар зөвлөл Баянзүрх дүүрэгт хуралдав
Нийслэлийн газар хөдлөлтийн байнгын ажиллагаатай салбар зөвлөл Баянзүрх дүүрэгт хуралдав


URL:

Сэтгэгдэл бичих